Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“ЭНТРЕПРЕНЕР СОЁЛ БА ГАРААНЫ БИЗНЕС” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр баталсан “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудад гарааны бизнесийн үндсэн ойлголт, мэдлэгийг олгох зорилгоор “Энтрепренер соёл ба гарааны бизнес” сургалтыг улсын хэмжээнд нийт 500 оюутанд явуулах гэж байна. 

Тус сургалтаар оюутнууд энтрепренершипийн хөгжил улс орны хөгжилд үзүүлж буй нөлөө, түүний хүчин зүйлс ба ач холбогдлын талаар болон бизнес санаагаа оновчтой танилцуулах, багаа зөв бүрдүүлэх, зорилтот зах зээл болон хэрэглэгчээ зөв сонгох, туршилтын бүтээгдэхүүн гаргах, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах, зохих туршилтуудыг явуулах, бизнес төлөвлөгөөгөө тогтсон стандартын дагуу бичих зэрэг үндсэн мэдлэгүүдийг эзэмших болно. 

Сургалтыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Старт” ХХК-тай хамтран 2019 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны хооронд АШУҮИС, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС дээр 4 үе шаттайгаар төрийн өмчийн 5, төрийн бус өмчийн 15 их, дээд сургуулийн нийт 500 оюутанд зориулж зохион байгуулна. 

Сургалтын хөтөлбөр болон хуваарийг Дээд боловсролын шинэчлэлийн төслийн Facebook дахь хуудаснаас авна уу:
https://www.facebook.com/herp.mn/

Сургалт зохион байгуулах байгууллагын товч танилцуулга:
СТАРТ компани нь 2011 оны 5-р сард Монгол улсын гарааны бизнесийн экосистемийг дэмжих зорилгоор үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш төрөл бүрийн арга хэмжээ, хөтөлбөр, сургалтаараа дамжуулан гарааны бизнесийн экосистемийн оролцогчдыг дэмжин ажиллаж байна. Компаний явуулдаг арга хэмжээнүүдийн нэг болох Startup Weekend нь Techstars компанийн загвар бөгөөд ур арга хэмжээ нь олон тооны сургалт, хурдасгуур хөтөлбөр зэргийг багтаадаг 70 гаруй удаагийн Startup Weekend арга хэмжээний хүрээнд компани нь 20 мянган гарааны бизнес эрхлэгч, 4 томоохон хэмжээний төсөл, 5 гаруй олон улсын арга хэмжээ, 400 гаруй төслийг дэмжижээ. Түүнчлэн Startup Weekend арга хэмжээнээс төрсөн 400 гаруй гарааны бизнесүүд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан