Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН АЖЛЫН ХЭСЭГТ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг өчигдөр Боловсролын хүрээлэнд ажиллаж, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулахаар ажиллаж буй эрдэмтэн, судлаачдын ажлын явцтай танилцав.
Холбогдох мэдээллийг сонссоны дараа сайд хэлсэн үгэндээ сургалтын хөтөлбөрийн агуулгын шинэчлэлийг дорвитой хийж, хичээл, сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах замаар багш, сурагчдын ачааллыг бууруулах шаардлагатайг дахин онцолж, мэдэгдэхүйц ахиц өөрчлөлт гаргах тодорхой саналууд танилцуулах хугацаатай үүрэг өглөө.
0 Сэтгэгдэл

















