Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Мэдээллийн системийн үнэлгээний үр дүнг хэлэлцлээ

БСШУСЯ-наас 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мэдээллийн систем хөгжүүлэх багийг бүрдүүлж, боловсролын салбарын мэдээллийн системийг нэвтрүүлснээс хойш тасралтгүй хөгжүүлж ирсэн. Энэ системд НҮБ-ын хүүхдийн сан хамтран үнэлгээ хийж, үр дүнг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Бүх хүүхдэд чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх, шуурхай, найдвартай, нийлэмжтэй мэдээллийг цуглуулах, Боловсролын салбарын менежментийг шинэ шатанд гаргах, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхэд мэдээллийн систем чухал үүрэгтэй.

Үнэлгээний үр дүнг хэлэлцэх арга хэмжээг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлсэн үгэндээ “НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн үнэлгээ, дүн шинжилгээ нь боловсролын удирдлагын мэдээллийн системийн цаашдын үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулна. Энэ үнэлгээгээр гарах санал зөвлөмжийг Боловсролын мастер төлөвлөгөө болон Тогтвортой хөгжлийн зорилтын биелэлтийг гаргахад тусгаж ажиллана” гэлээ.

БСШУСЯ 2019 онд Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийг байгуулсан. Ингэснээр мэдээллийн системийн бодлого хэрэгжилтийг удирдлагаар хангаж ажиллах боломж бүрдэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан