Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол Улсад инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчин сайжирч байгааг онцоллоо

Монголын инновацийн 7 хоногийн хүрээнд “Хамтын инноваци-2019” хэлэлцүүлэг тавдугаар сарын 7 нд амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгийг БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь инновацийн лобби бүлгийн дарга Н.Учрал нар нээж үг хэллээ. Хэлэлцүүлэг үндсэн 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт “Монголын инновацийн оролцогч талуудын өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд үндсэн илтгэлийг БСШУСЯ-ны инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл тавьж хэлэлцүүллээ. Хоёрдугаар хэсэгт “Инновацийг хөгжүүлэхэд хамтын оффис, инкубатор төвүүдийн үзүүлэх нөлөө, ач холбогдол, боломж” сэдвийн хүрээнд илтгэл, панел хэлэлцүүлэг, багийн хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Монгол улсад инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчин сайжирч байна. Тухайлбал инновацийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, инновацийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль, улсын бүртгэлийн тухай хууль, татварын багц хуулиуд нь инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн зүйл заалтуудтай болсныг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.

Инновацийн эко системийг хөгжин бий болоход салбар хариуцсан мэргэжлийн яам, агентлаг, холбогдон ажилладаг газрууд, Их дээд сургууль, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны байгууллагууд, салбарын мэргэжлийн төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний хүрээлэн, инкубатор төв, хамтын оффисууд, гарааны бизнес эрхлэгчид, бизнесийн төлөөлөл гээд жигд оролцоотой байгааг мөн тэмдэглэлээ.

Хэлэлцүүлэг нь болж бүтэхгүй байгаа зүйлийг ярих биш байгаа боломж, өгөгдөл дээрээ тулгуурлан цааш хөгжих зураглал, шийдлийг хэлэлцэж гаргасан шинэ санал санаачлагуудыг хүлээн зөвшөөрч хамтран ажиллах боломжийг нээхэд чиглэснээрээ ач холбогдолтой боллоо хэмээн оролцогчид дүгнэлээ.

Хэлэлцүүлгийг БСШУСЯам, Монголын Хамтын Оффисуудын холбоо ТББ хамтран зохион байгуулсан бөгөөд уламжлалт хурал семинарын хэлбэрээр бус, оролцогч талуудын төлөөллийг жигд хувиарлаж, дугуй ширээний хэлбэрээр хэсэг тус бүрт даалгавар өгөн ажилласан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан