Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Их, дээд сургуульд элсэгчид шалгалт өгсөн даруйдаа оноогоо мэдэх боломжтой боллоо

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-өөс  ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалт болон боловсролын чанарын үнэлгээ, элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай 50 ширхэг (cкантрон) засагч машиныг Боловсролын үнэлгээний төвд хүлээлгэн өглөө.

Тус төслийн санхүүжилтээр шалгалтын материалыг шууд засахад хэрэглэгдэх засагч машины ашиглалт болон дагалдах программ хангамжийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, шалгалтын хуудсыг уншуулан дүн мэдээг нэгтгэх үүрэг бүхий 68 мэргэжилтнийг шалгалтын 50 төвд бэлтгэсэн. Эдгээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд 2019 оны 6 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдах их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-д шууд засалтын үйл ажиллагааг Боловсролын үнэлгээний төвийн удирдлага дор хариуцан ажиллах юм.

Шууд засалтын технологи нэвтэрснээр:

1. Шалгуулагчид өөрийн авсан анхны оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх боломжтой болно.

2. Шалгалтын үр дүнгээ хүлээн 14 хоног хүлээх шаардлагагүй болно.

3. Нийгэмд шалгалтын засалт, үр дүнгийн талаар үүсдэг таагүй ойлголт, хардлага арилна.

4. Шалгалтын материал засахад зарцуулдаг хүн хүч, хөрөнгө мөнгийг хэмнэх боломжтой болно. Жишээлбэл: Шалгуулагчид авсан оноогоо мэдэхийн тулд шалгалтын төв дээр дахин ирэх зардал, шалгалтын материалыг засахын тулд шалгалтын чиглэл бүрээр цагдаагийн хамгаалалтын дор 14 хоногоор ажилладаг байсан ажлын хэсгүүдийн зардал жил бүр хэмнэгдэнэ.

5. Их, дээд сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг эрт буюу 6 дугаар сард багтаан  зохион байгуулах боломжтой болно.                  

Боловсролын үнэлгээний төв ерөнхий шалгалтын шууд засалтын үеэр гарч болох эрсдлүүдийг нарийвчлан тооцоолж, бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан