Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хиймэл оюун ухааны эринд бид бэлэн үү?

Хүн төрөлхтний хөгжлийн дараагийн үе болсон хиймэл оюун ухааны хөгжил жил, сар бус өдөр, цаг, минутаар хэмжигдэж буй өнөө үед бид хэрхэн бэлтгэгдэж байна вэ?

Ирээдүйд хүний хөдөлмөрийн дийлэнх хувиийг эзлэх, цаг хугацаа, хөрөнгө хүч, хөдөлмөр хэмнэх хиймэл оюун ухаан, түүнийг бүхий л салбарт хөгжүүлэх боломжМонгол Улсад хэдийнэ бүрджээ. Учир нь их, дээд сургуулиуд сурагчдаа ирээдүйн эринд бэлтгэж эхэлсэн бол томоохон компаниуд ч энэ чиглэлд анхаарч дижиталчлагдаж эхэлжээ. Үүний нэг илрэл нь Голомт банк дижитал банкны үйлчилгээг иргэд харилцагчдадаа хүргэж эхэлсэн явдал юм.

Голомт банк нь Монгол Улсын дижитал шилжилтэд хувь нэмэр оруулахаар 3 жилийн өмнөөс “Дижитал мэргэжилтэн” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж Оюутан, Сурагч, Мэдээлэл зүйн багш нарт зориулсан сургалт, өдөрлөгүүдийг жил бүр зохион байгуулж байна.

Энэ жилийн тухайд МУИС болон ШУТИС-ийн 600 гаруй оюутнуудыг хамарсан “Дижитал мэргэжилтэн” өдөрлөгийг зохион байгуулж ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуультай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрөгч сарын 22-нд үзэглэжээ.

 

өн “Харуул занги U18 - 2019” цахим аюулгүй байдлын тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулахад 2016 оноос эхлэн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна

Мэдээллийн технологийн ертөнцөд IТ-ийн мэдлэгтэй залуус л түүртэхгүй амьдарна. Иймээс хүүхэд, багачуудаа эртнээс энэ чиглэлд сургах, бэлтгэх шаардлага зайлшгүй үүсэж байна. Манай улсад IT чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэгих, дээд сургуулиуд цөөнгүй байдаг болтун удахгүймэдээлэл технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны ахлах сургууль “NEST” нээлтээ хийх гэж байна. Nest ахлах сургууль нь сурагчдаа Монголын ТОП компаниудад цалинтай дадлага хийлгэх жишгийг нэвтрүүлэх гэж байгаа бөгөөдэнэхүү хөтөлбөрийг Голомт банк дэмжиж, хамтран ажиллахаар болсон юм

Үүнээс харахад хэдхэн жилийн дараа бидний ирээдүй болсон хүүхэд багачууд шинэ эриний манлайлагчидтай өрсөлдөх, тэдэнтэй хөл нийлүүлэн алхах боломж бий болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан