Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ё.Баатарбилэг:Хуулийн байгууллагад багш нартай холбоотой хэрэг үүсээгүй

Сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдээс мөнгө татаж, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээллийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг залруулав.

Тэрбээр, өнгөрсөн амралтын өдөр Авлигатай тэмцэх газар /АТГ/-т  42 багшийг шалгаж байна гэсэн мэдээлэл гарсан. Тийм зүйл огт байхгүй. Манай яам нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд тус газартай хамтран ажилладаг. Он гарсаар, эцэг эхчүүд "багш нар тодорхой хэмжээний мөнгө хурааж байна" гэж гомдол АТГ-т ирүүлсний дагуу судлаад, Нийслэлийн боловсролын газар, холбогдох аймаг, нийслэлийн удирдлагад тухайн асуудлыг анхаарч, ажиллахыг үүрэг болгосон байна.

Түүнээс өөрөөр, багш нартай холбоотой хуулийн байгууллагад хэрэг үүсэн зүйл байхгүй. Боловсролын тухай хууль, Төсвийн тухай хуульд зааснаар, анги засварын болон сургалт хэвийн явуулахад шаардлагатай хандив тусламжийг Төрийн бус байгууллага, ААН-ээс авах, түүнийг хэрхэн зарцуулах талаар Сангийн яам, БСШУС-ын сайдын 2008 оны тушаал бий. Энэ тушаал, хуулийн хүрээнд хандив тусламжийн ажил өрнөж байгааг хэлмээр байна. Эцэг эхчүүд ирэх хичээлийн жилд хүүхдээ цэвэрхэн анги, танхимтай болгоё гэсэн санаачилга гаргаж, эцэг эхийн зөвлөлөөр хэлэлцэн 5-15 мянган төгрөг нэг хүүхдийн эцэг эхээс хураадаг юм байна. Үүнийг багш нар их хэмжээний мөнгө хурааж байна гэсэн ташаа мэдээлэл болгон тарааж байгаад салбарын сайдын хувьд харамсаж байна” гэв. 

ЕБС-ийн нэг хүүхдэд төрөөс дунджаар 1.4 сая төгрөгийн боловсролын үйлчилгээг үнэгүй үзүүлдэг. Улсын хэмжээнд нэг сая гаруй хүүхэд боловсролын байгууллагад хүмүүждэг аж. Үүнээс 260 мянган хүүхэд цэцэрлэгт, 600 мянган хүүхэд ЕБС-д, 160 мянган оюутан байна. Мөн 100 мянга орчим хүн боловсролын байгууллагад ажилладаг аж. Энэ том салбар хүүхдийн эрхийг хамгаалсан, хүүхдийн хүчирхийлэлгүй, авлигагүй салбар гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллийн төгсгөлд онцлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан