Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
МоАХ-ныхон АН-ын нэр бүхий гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзахыг уриаллаа

МоАХ-ны Удирдах зөвлөлийнхөн өнөөдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Я.Санжмятав, Б.Наранхүү, Д.Мурат нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ албан ёсоор татгалзахыг уриалж, уриалгынхаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэд алдаатай бодлогоосоо үүдэн АН хуулиар заагдаагүй “зөвлөл” гэх  арга ядсан статус ашиглаж буй нь бүлгийн хэмжээнд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх чадамжаа  нэгэнт алдсан гэж дүгнэсэн байна.

Өнөөдөр болсон үйл явдалд МоАХ-ны Удирдах зөвлөл, Залуучуудын зөвлөлөөс оролцсон бөгөөд тэдний гаргасан уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.

“Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт баталгаажсан ардчилсан  шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг УИХ-ын үе үеийн гишүүд хөсөрдүүлснээр улсаа сүйрэлд оруулжээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйл, УИХ-ын тухай хуулиар олгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг бол мөн чанараараа халдашгүй эрх ямба, хангамж биш харин ард түмний өндөр дээд итгэл найдвар билээ.

Гэтэл өнөөгийн УИХ бүхэлдээ ард түмний итгэл алдсан, ёс зүйгүй, чадамжгүй, ашиг сонирхлын бүлэглэлүүдийн бөөгнөрөл болжээ.

Алдаатай бодлогоосоо үүдэн АН хуулиар заагдаагүй “зөвлөл” гэх  арга ядсан статус ашиглаж буй нь бүлгийн хэмжээнд  сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх чадамжаа  нэгэнт алдсан гэж дүгнэхээс өөр аргагүй бөгөөд  УИХ-ыг тарахыг шаардсан Монгол улсын Ерөнхийлөгчийн удаа дараагийн шаардлагыг Та бүхэн дэмжиж, АН-ын жирийн гишүүд, үнэнийг эрэлхийлсэн ард түмэнтэйгээ нэгдэхийн чухлыг энэ дашрамд ТЭМДЭГЛЭЖ байна.

БИД үндэсний эрх ашгаа нэн тэргүүнд ЭРХЭМЛЭН, шудрага ёсны зарчмыг БАРИМТЛАН, АН-ын дүрмийн 1.2 заалт /“АН нь Монгол оронд үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, олон ургалч үзэл, ардчилал, хүний эрх, зах зээл, хувийн өмч, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль, эрх зүйт төрийг бий болгохын төлөө өрнөсөн 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг санаачлан эхлүүлж, манлайлан удирдсан МоАХ, АСХ, ШДХ, МОХ зэрэг улс төрийн хүчнүүдээс төрөн гарсан намуудын нэгдэл болсон ууган ардчилсан улс төрийн хүчин мөн”/-ыг САНУУЛАН, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ албан ёсоор ТАТГАЛЗАХЫГ Та бүхэнд УРИАЛЖ байна” гэжээ.

4 Сэтгэгдэл
энэ .. Уриалгыг .. дэмжиж ... байна..
энэ .. Уриалгыг .. дэмжиж ... байна..
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
ioup
Хамгийн их уншсан