Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА


2018-2019 оны хичээлийн жилд тавьсан зорилтын хэрэгжилтээ дүгнэх, шинэ хичээлийн жилийн зорилтоо тодорхойлох уулзалт хэлэлцүүлэг болж байна. Тус арга хэмжээнд 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн Боловсролын газар, хэлтсийн дарга нар оролцож байгаа юм.

Өнгөрч буй хичээлийн жилд ерөнхий боловсролын 803 сургуулийн 593,0 гаруй мянган сурагчид бага, дунд боловсролын үйлчилгээг 30,0 гаруй мянган багш хүргэж, нийт 165 хоног сургалтын үйл ажиллагааг зохион байгуулжээ.

БСШУСЯ-аас 2018-2019 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлсэн хүрээнд хийсэн ажил, баталсан зарим журам, эрх зүйн баримт бичгийг хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна.

Зөвхөн энэ хичээлийн жилд хичээлийн жилийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус яамнаас “Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах журам, Багшид мэргэжлийн зэрэг олгох хасах журам, ЕБС-ийн сурагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах журам, ЕБС-ийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд баримтлах үлгэрчилсэн чиглэл, Суурь, бүрэн дунд боловсролын боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам зэрэг нийт 30 гаруй журам, дүрэм, зохицуулалт бүхий эрх зүйн баримт бичгүүд баталсан. Мөн ЕБС, дотуур байрын орчны аюулгүй байдлын стандартыг боловсруулж батлуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан