Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР МАТЕМАТИКИЙН БАГШ ШАГНАГДЛАА

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль, мөн Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл хүртээлээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд болж, шагналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон бусад удирдлагууд гардуулав.

Математикийн хөтөлбөрийг олон улсын төвшинд харьцуулан судалж, шавь нартаа математикийн суурийг бат эзэмшүүлж, олон улсын болон улсын математикийн олимпиадуудад тогтмол амжилттай оролцуулсан, математикийн гүнзгийрүүлсэн хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэхэд идэвх, санаачилгатай ажилласан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн математикийн багш Нямдоржийн Баянбатыг Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасныг эхлээд гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Шаравсамбуугийн Сарантуяа, “Монгол кино” нэгтгэлийн ахмад ажилтан Дондогийн Лодой, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн ахмад багш Сүхийн Шаарийбуу, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Бадарчийн Туул нарыг шагнав.

Алтан гадас одонгоор Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн хичээлийн эрхлэгч, ахмад багш Содномсамбуугийн Туул, Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгч, ахмад багш Мандалшавайн Жавзандулам, Налайх дүүргийн 100 дугаар сургуулийн ахмад багш Хоохдойн Бямбасүрэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн Жамсранжавын Баасансүрэн, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Чойжилжавын Оюун, Бөхийн өргөөний үйлчлэгч Цагааны Алимаа, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрийн дуучин Чүлтэмийн Миеэжав, “Монгол кино” нэгтгэлийн кино техникч, ахмад ажилтан Бэгзсүрэнгийн Дарамранз, кино зургийн техникч, ахмад ажилтан Дугаржавын Цэндсүрэн нар шагнагдлаа.

Хөдөлмөрийн хүндэт медалиар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Лхүндэвийн Наранбаатар, мөн газрын хэвлэлийн төлөөлөгч Батхуягийн Онон нарыг шагнасан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан