Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ОЛОН УЛСЫН ЗАЛУУ МОНГОЛ СУДЛААЧДЫН ЗУНЫ СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургуулийн нээлт долдугаар сарын 22-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дээр боллоо.

Залуу монгол судлаачдын 2019 оны зуны сургуульд ОХУ, АНУ, БНХАУ, Чех, Швейцари, Япон, Энэтхэг, Герман, Унгар, Турк, Польш, Ардчилсан Лаос, Солонгос улс зэрэг 13 орны 22 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу монгол судлаач, оюутнууд оролцохоор хүрэлцэн ирээд байна. Тэд монгол хэлийг тодорхой хэмжээгээр мэдэх боловч илүү сайн сурч, Монголын тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Зуны сургалт 1988 оноос эхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд илүү далайцтай зохион байгуулж, олон орныг хамруулдаг болсон. Ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах зорилготой энэ сургалтын үр дүнд монгол судлалын залгамж холбоо бэхжиж, монголыг дэлхий дахинд таниулах зорилгод ахиц дэвшил гарна гэдгийг Монгол судлалын үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Заяабаатар тодотгож байна.

Монгол судлаачид нь монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй зөв замаар холбох чухал гүүр болдог. Гадаад орнуудад монгол судлалыг хөгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь бодит үр дүнгээ өгч байна гэдгийг БСШУС-ын яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат онцоллоо.

Энэ удаагийн зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулна. Залуу судлаачид Булган аймгийн Сайхан суманд малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол нүүдлийн уламжлалт соёл, ёс заншил, ахуйтай танилцана. Тухайлбал, гэр барих буулгах, морь унах, мал хариулах, үнээ, гүү сааж, хонь хяргах, ямаа самнах, хуруудах, дэмбээдэх, сур элдэх, дээс томох арга, ахуйд суралцах юм.

Мөн Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Соёл урлагийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төвүүдийн монгол судлаач, эрдэмтдийн лекцийг сонсоно.

Цаашид монгол судлалын тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй гадаадын оюутан залуусыг Монгол улсын их сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, магистрант докторант нарыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан