Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
МУБИС "БНХАУ-ын ном бичгийн уншлагын танхим"-тай боллоо

Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ зохиогдож буй билээ. Соёлын арга хэмжээний нэг хэсэг болох “БНХАУ-ын ном уншлагын танхим”-ын нээлтийн ёслол өчигдөр МУБИС-ийн Төв номын санд болов. "БНХАУ-ын ном бичгийн уншлагын танхим" хүлээн авах ёслолын арга хэмжээнд Өвөр Монголын Хэвлэлийн группын ерөнхий захирал Зэн Хань, Өвөр Монголын Ардын хэвлэлийн хорооны дарга Журамт, Өвөр Монголын Ардын хэвлэлийн хорооны орлогч дарга Чэнь Либао, Өвөр Монголын Утга урлагийн холбооны орчуулгын нийгэмлэгийн орлогч дарга Ц.Цолмон тэргүүтэй төлөөлөгчид болон МУБИС-ийн дэд захирал профессор Д.Наранцэцэг, дэд профессор Х.Тамир, ЭШИА-ны дарга доктор Я.Шийлэгмаа, БоСС-ийн захирал дэд профессор Г.Цогзолмаа, МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч МУАБ, профессор Ц.Өнөрбаян, НХУС-ийн Дорнодахины тэнхимийн эрхлэгч дэд профессор Б.Ганчулуун, МУБИС-ийн Номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн, Номын санчид, уншигчдын төлөөлөл оролцсон юм.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд МУБИС-ийн Төв номын сан "БНХАУ-ын ном бичгийн уншлагын танхим"-тай болсон нь МУБИС-д суралцаж буй нийт оюутан, багш, судлаачдад Хятадын соёлын талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн ангийн оюутнууд хятад хэл дээр эх түүхийн түүхэн эх сурвалжууд болон өөрийн орны уран зохиол, бусад зохиол, бүтээлийг уншиж судлах олон давуу талыг бий болгосон гээд ач холбогдол нь их.

Энэхүү уншлагын танхимд Бие хүний хөгжил, Аян замын тэмдэглэл, Монголын түүх соёлын сонгодог зохиолууд, Мандухай сэцэн хатан болоод бусад хатдын түүх, Манж хэлний толь бичиг, Монголын нууц товчоо, Юань улсын түүх хоёр боть, Зарлиг сургаалийн товчоон гээд сонирхол татах олон ном зохиол байна билээ.

Одоогоос хоёр жилийн өмнө БНХАУ-ын ЭСЯ-ны хандиваар МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимийн дэргэд “Монгол-Хятадын найрамдал” хятад номын уншлагын танхим нээгдэж байв. Харин энэ удаад улсын тодотголтой хоёр дахь их сургууль ийнхүү уншлагын танхимтай болсон нь энэ. Хятад судлалын салбар цаашид улам өргөжин хөгжиж,  хятад хэлний сургалтыг улам сайжруулахад дээрх танхимууд үр өгөөжөө өгөх нь дамжиггүй биз ээ.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан