Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
 “БНХАУ-ын ном уншлагын танхим”-тай их сургууль нэгээр нэмэгдлээ

Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож буй. Энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотноо энэ сарын 2-6-ны өдрүүдэд “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Соёлын арга хэмжээний хүрээнд өнөөдөр Төрийн өмчит Улаанбаатар их сургууль “БНХАУ-ын ном уншлагын танхим”-тай болж нээлтээ хийлээ. Сургуулийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны гадаад харилцаа хариуцсан албаны дарга Чю Саньван, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын мэдээллийн албаны дарга  Хань Юньшян гээд гадаад дотоодын олон хүндтэй зочид, төлөөлөгчид оролцов.

Энэ танхимыг байгуулснаар хятад хэлний багш нар, мэргэжлийн ангийн оюутнууд, магистрант, докторантуудын суралцах орчин нөхцөл сайжрахын зэрэгцээ хятад хэл болон соёлыг сонирхдог, суралцах хүсэлтэй залууст олгосон бас нэг боломж гэж хэлж болох юм. Харин энэ тухай тус сургуулийнхан “Хятад, Монгол хоёр орон бол найрсаг хөрш, эвтэй найзууд, итгэлт түншүүд. “Нэг бүс-нэг зам” төслийн эдийн засаг, соёлын коридорын чухал хоёр улс. Соёлын солилцооны үйл ажиллагаа улам идэвхжиж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн  БНХАУ-ын ном уншлагын танхим нээлтээ хийсэн явдал. Энэ нь соёлын солилцооны бас нэгэн гүүр болж байна” хэмээв.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан