Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ХОЁР УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД 13 САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

"Монгол-Хятадын технологи дамжуулалт ба инновацийн хамтын ажиллагаа" хоёр дахь удаагийн форумыг БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Өвөрмонголын Ардын засгийн газар хамтран Улаанцав хотноо амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр хэлсэн үгэндээ, "Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн гадаад бодлогын тэргүүлэх зорилт нь хөрш орнууд, хуучны уламжлалт харилцаатай улс орнууд болон бүс нутгийн улс орнуудтай тогтоосон харилцаа хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, хөгжингүй улс орнуудтай тогтоосон хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, эрдэмтэн судлаачдын хоорондын бүтээлч үйл ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэгдсэн.

Энэхүү бодлогын зорилтыг хангах хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчилж байгаа бөгөөд та бүхнийг бүтээлчээр бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Монгол Улсын байгалийн баялаг, органик түүхий эдийг түшиглэж дэлхийн зах зээлд өрсөлдөх, мэдлэгт түшиглэсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, үйлдвэрлэх, экспортлох томоохон боломж байна. Иймд бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцах тааламжтай байгаа өнөө үед шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн байнгын ажиллагаатай механизм бий болгох нь ач холбогдолтойг онцлоод шинэ сорилт бэрхшээлийг туулах, шинэ боломжийг бий болгохын төлөө хамтран ажиллахад бэлэн байна" гэлээ.

Форумд БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл хөрөнгө оруулалтын орчин, бодлого, технологийн хэрэгцээний талаар танилцууллаа.

Форумын хүрээнд Шинжлэх ухаан, технологи, инноваци, орчин үеийн хөдөө аж ахуй, монгол эм, эмнэлэг, уул уурхай, нөхөн сэргээлтийн чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэх хамтын ажиллагааны 13 санамж бичигт хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллагууд гарын үсэг зурлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан