Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Оюутнуудын материалыг 103 жилийн дараа Ё.Баатарбилэг сайдад гардуулж өгчээ

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Бүгд Найрамдах Франц Улсын Лицей Мишле ахлах сургууль болон Сорбоны их сургуулийн үйл ажиллагаатай 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр танилцлаа.

Лицей Мишле ахлах сургуулийн захирал Бизет Эрик “Манай сургуульд 1930 оноос хойш Монгол сурагч суралцаж байгаагүй, монгол сурагчдыг манайд ирж суралцахыг урьж байна” гээд сургуулийн архивт хадгалагдаж буй монгол төгсөгч Ж.Дүгэрсүрэн, Л. Уртнасан, Л. Намсрай, Б.Аюурзана нарын хувийн хэргийн хуулбар, гэрэл зургуудыг сайд Ё.Баатарбилэгт гардуулан өглөө. Эдгээр сурагчдыг 1926 онд БНМАУ-ын Ардын гэгээрлийн яамны сайд Эрдэнэбатхан Парист хүргэж өгч байжээ. Тэр үйл явдлаас 103 жилийн дараа Монгол Улсын гэгээрлийн салбарын 32 дахь сайд Ё.Баатарбилэг тус сургуулийг зорин очсон нь энэ байлаа. ХХ зууны хориод оны дундуур дунд сургууль (долдугаар анги) төгссөн шилдэг 40 сурагчийг Монголын төр, засгаас бодлогоор дэмжиж Герман, Францад сургасан нь хожмоо шинэ Монгол Улсын шинжлэх ухаан, соёл урлаг, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх сэхээтнүүд болсон байдаг.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 103 жилийн өмнө монгол оюутнуудын сурч байсан лицей сургуулийн багш, удирдлагуудтай монгол хүүхдүүдийг өнөө цагт дахин сургах асуудлаар харилцан санал солилцов.

5 Сэтгэгдэл
Нөгөө боловсролын системийн сэтгүүлч хүнд тоо, физик хэрэггүй гэсэн гажуудлын үр дүн кккк
Manai setguulchid ballana shuu. 4 argyn too bodoj chaddadggui ee
93ym bishuu
93 жилийн дараа
2019-1926 93 жил
Хамгийн их уншсан