Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, АХБ-ны санхүүжилттэй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”, МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, СУИС, ҮБХИС, ТТДС хамтран “Үр дүнд суурилсан боловсрол 2019-CDIO” сэдэвт эрдэм шинжилгээний 5 дахь удаагийн хурлыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Дэлхийн улс орнууд дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөрийн бүтэц, агуулга, сургалтын арга зүй, үнэлгээний систем, чанарын баталгаажуулалтын чиглэлээр хийж байгаа өөрчлөлтийн ихэнх нь “Outcome Based Education” буюу /ҮДСБ/-ын үзэл баримтлалыг ашиглаж байна. Манай улс дэлхийн хөгжлийн чиг хандлага, өөрийн орны онцлог, бусад хүчин зүйлийн нөлөөг тооцож, тогтвортой хэрэгжүүлэх хөгжлийн бодлого, үзэл баримтлалаа шинээр тодорхойлон үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэхээр ажиллаж байна.

Тус хуралд үр дүнд суурилсан боловсролын арга зүй, технологийг сургалтад нэвтрүүлэх, арга зүйг шинэчлэх, хөгжүүлэх, сайжруулах, тогтворжуулах чиглэлээр дээд боловсролын чанар, сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн хөгжил, сургалтад идэвхтэй сургалтын арга зүйг нэвтрүүлэх, суралцагчийн ур чадварыг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр, хичээлийн үнэлгээг сайжруулах чиглэлээр их дээд сургууль, хүрээлэнгийн багш судлаачдын 34 илтгэл хэлэлцэгдэж, “Үр дүнд суурилсан боловсрол 2019-CDIO” эмхтгэлийн 5 дахь дугаарт хэвлэгдэн гарах юм. Жил бүр зохион байгуулдаг тус хурлын зорилго нь их дээд сургуулиуд, боловсролын байгууллагуудын багш судлаач, эрдэмтэд санал бодлоо солилцох, харилцан мэдээлэл түгээх, туршлага судлах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг. Өнөөдрийн хурлаас шилдэг илтгэлүүдийг шалгаруулж мөнгөн шагнал, олон улсын хуралд оролцох эрхээр урамшуулах юм.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь 2020 оны 4 сард Монгол улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй “Азийн бүсийн CDIO 2020 чуулга уулзалт”-ын угтал болж буйгаар онцлог юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан