Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд 43 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг өнөөдөр нээлтийнхээ үйл ажиллагааг хийсэн бөгөөд 240 хүүхдийн хүчин чадалтай, 10 бүлэгт 40 багш, ажилтантайгаар СӨБ-ын үйлчилгээг үзүүлж байна.
Уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Өсөх урам” ХХК барьж гүйцэтгэсэн.
Хуучин барилга 80 хүүхдийн хүчин чадалтай, 4 бүлэгтэй ажиллаж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийн дагуу цэцэрлэгийн барилгын буулгаж шинээр барьсан юм. ЧД-ийн 9, 10 дугаар хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 510 хүүхэд байна.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, нийслэлийн Өмч ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг, ЧД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан