Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ЭЕШ 2020: Элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг танилцууллаа
 

Их, дээд сургуульд элсэн орогчдын дунд зохион байгуулдаг Элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2020.02.18/ албан ёсоор танилцууллаа.

2020 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 12-15-нд зохион байгуулна.

Их, дээд сургуульд элсэн орогчдын дунд зохион байгуулдаг Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл хоёрдугаар сарын 10-нд эхэлсэн билээ.

Бүртгэлийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл онлайнаар явуулах бөгөөд ЭЕШ зургаадугаар сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах товтой байна.

Харин ЭЕШ-аас өмнө буюу 2020 оны гуравдугаар сарын 28-нд элсэгчдийн монгол хэл болон монгол бичгийн шалгалт болно. Монгол хэл, монгол бичгийн хичээлийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжлэх аж.

Сануулахад, сурагчид монгол хэл, монгол бичгийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй болдог. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас монгол хэл, монгол бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоожээ. 

2020 оны ЭЕШ-ын онлайн бүртгэл 2020-02-10 09:00:00 → 2020-04-15 18:00:00 цаг хүртэл явагдана.

САНАМЖ :

  • Энэхүү шалгалтад 2020 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.
  • Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламж хуудсыг хэвлэх болно.
  • Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог арилжааны банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар хийнэ.
  • Шалгалтын бүртгэл 2020-04-15 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан