Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” ҮНДЭСНИЙ ӨДӨР 3 САРЫН 15-НД ТОХИОНО

Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны 121/А780 дугаар тушаалаар Олон улсын хэрэглэгчийн өдөр буюу 3 дугаар сарын 15-ны өдрийг жил бүр тэмдэглэхээр болсон бөгөөд 2020 онд “Хүүхэд хэрэглэгч-Хүүхдийн эрүүл мэнд, цэвэр орчин” сэдвийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан удирдамжийн дагуу зохион байгуулж байна.

Ухаалаг, зөв хэрэглээний боловсрол, дадал хэвшилтэй байх, хэрэглэгчийн эрх ашгийг хүндэтгэн үзэх нь тогтвортой хөгжил дэвшлийн нэг зорилт болоод байна. Эцэг эх, асран хамгаалагч томчуудын гол анхааралд байх ёстой асуудал тул хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан “Хүүхэд-эрхэм хэрэглэгч” арга хэмжээний хүрээнд хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эрүүл, аюулгүй, зөв хэрэглээг гэр бүлд нь хэвшүүлэх, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар мэдээлэл, зөвлөмжийг цахим орчин, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хүргэж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхаар төлөвлөж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А\115, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А\71, Эрүүл мэндийн сайдын А\155 тоот 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хамтарсан тушаалаар “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” үйл ажиллагааг 3 дугаар сарын 04-30-ны хооронд удирдамжийн дагуу зохион байгуулна.

2019 онд “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” өдрийн хүрээнд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд зориулагдсан бараа үйлчилгээг чанартай болгоход анхаарлаа хандуулж байсан бол энэ жил гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан