Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ” СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа олон улсын хөтөлбөртэй “Монгол тэмүүлэл” сургуулийн хичээлийн шинэ байрны барилгын ажил өнөөдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхэллээ. Барилгын ажлыг эхлүүлэх арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан нар оролцож, гүйцэтгэгч компанийн барилгачдад амжилт хүслээ.

БСШУС-ын яам 2020 онд улсын хэмжээнд 40 гаруй сургуулийг ашиглалтад өгөх бөгөөд тэдний 15 нь гадаадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр нийслэлд баригдаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд баригдах томоохон сургуулиудын нэг нь 640 хүүхдийн суудал бүхий “Монгол тэмүүлэл” юм. Хүн амын төвлөрөл ихтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Монгол тэмүүлэл” сургуулиас гадна тус хорооны хүүхдүүдийг хамран сургах 133 дугаар сургуулийн 920 хүүхдийн суудал бүхий шинэ барилгын ажил өнгөрөгч онд эхэлсэн. Мөн эдгээр сургуулийн дэргэд 320 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга баригдах бөгөөд гүйцэтгэгч нь шалгараад байна.

“Монгол тэмүүлэл” сургуулийн барилгын ажлыг “Батс-Өргөө” компани гүйцэтгэх бөгөөд ирэх есдүгээр сарын 1 гэхэд шинэ сургуулийг ашиглалтад оруулахаар ийнхүү эхлүүллээ. Тус компани 2019 онд нэг ээлжиндээ 1500 хүүхдийн суудалтай 21 дүгээр сургуулийн шинэ барилгыг хугацаанаас нь өмнө ашиглалтад өгч байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан