Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“ЧИНГИС ХААН” МУЗЕЙН БАРИЛГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

“Чингис хаан” музейн барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд төр, нийгэм, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэдийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Чингис хаан музей нь Монголын түүхийн судалгаа, сургалт танин мэдэхүй, соён гэгээрлийн цогцолбор байх юм. Өвөг дээдсийн өвлүүлж ирсэн соёлын хосгүй үнэт дурсгалууд, дэлхий дахинаа түгэн тархсан монголчуудын түүхэнд холбогдох өв, уран бүтээлчдийн ур ухаан шингэсэн гайхамшигт бүтээлүүд дэлгэгдсэн түүх, соёлын оюуны их орд байх болно” гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын төв сууринаа оршоох шүншигт Монгол төрийн тахилгат арван хайрхан болон тахилга шүтээнт уул, нуруудын хөрс шороон эрдсийн дээж, таван өнгийн торго, таван тансаг идээ, таван тансаг идээний нэгэн болох нуур, гол, мөрөн рашаан, усны дээж, таван үрийн дээж, таван үнэртний дээж, таван эмийн дээж, есөн эрдэнэс тэргүүтнийг Монгол орны 4 зүг, найман зовхис 21 аймаг, нийслэлээс бүрдүүлэн өргөсөн гэдгийг танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан бөгөөд 2020 оны хоёрдугаар сард музейн үзэл баримтлалыг нь баталсан билээ.

“Чингис хаан” музей нь Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн хүн төрөлхтний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах юм. Музей нь сан хөмрөг Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, дэлхийн музейдын сан хөмрөгт хадгалагдаж буй өв, үзмэр, эд өлгийн зүйлийн хуулбар, уран дархан, урчуудын уран бүтээлүүдээс бүрдэж, мөн Чингис хаан судлал, судалгааны үр дүнгээр тогтмол арвижин дэвжих учиртай.

Музейн бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж байгаа баг, ажлын хэсгээс Монгол хүн эх орон, үндэс угсаагаараа бахархах үндэсний үзлийг сэргээн бадраах, Монголчууд бидний өвөг дээдэс хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн гайхамшиг, их цадиг, түүхийн үнэнийг дэлхий дахинаа сурталчлан таниулах, олон улсын музейн хөгжлийн чиг хандлага, цаг үетэйгээ нийцсэн, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон тав тухтай өнгөрөөх орон зай бүхий орчин үеийн музейг байгуулахаар зорин ажиллаж байна.
20500 кв.м талбайтай, нийт 9 давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан “Чингис хаан” музейг 2021 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар өнөөдрөөс ажлыг нь эхлүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан