Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Цахим сургалт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр эхэлнэ

Жил бүр сургалтын байгууллагын багш, удирдах ажилтан болон бусад ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тасралтгүй хөгжлийг хангах, мэргэжлийн хувьд тусалж дэмжих зорилготой МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДСЭН СУРГАЛТЫГ зохион байгуулдаг. Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт хосолсон (онлайн болон танхимын) хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд жил бүрийн 9-10 дугаар сард үндсэн сургалтад хамрагдах багш нарын бүртгэл хийгдэж 1, 2 дугаар сард 10 дахь жилийн, 3, 4 дүгээр сард 5 дахь жилийн, 5, 6 дугаар сард эхний жилийн багш нар төлөвлөлтийн дагуу сургалтад хамрагддаг.

Харин Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий нийтэд хурдацтай тархаж буйтай холбогдуулан Улсын онцгой комиссоос хорио цээрийн дэглэм тогтоож, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, “Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/105 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд 2020 оны Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн цахим сургалтаар зохион байгуулахаар боллоо.

Энэхүү цахим сургалт нь 3 курстэй, курс бүр 3 агуулгын хүрээтэй. Эхний онлайн курс нь “Судалгааны арга зүй”, “Мэдээлэл харилцааны технологи” болон “Хичээл төлөвлөх арга зүй” агуулгатай бөгөөд нэг агуулгыг бүрэн судалснаар дараагийн агуулгыг судлах эрх үүсэхээр Эй Плас интернэйшнл (A Plus international) компанитай хамтран зохион байгуулна.

Энэхүү ЦАХИМ сургалтад:
1. 2020 оны МДҮС-ын танхимын сургалтад хамрагдах эрхтэй
• Эхний болон 5 дахь жилдээ ажиллаж буй багш нар
• 10 дахь жилдээ ажиллаж буй орос хэл, бусад гадаад хэл, физик, биологи болон монгол хэл, технологи, биеийн тамирын зарим багш нар
2. Бусад багш нар сайн дурын үндсэн дээр хамрагдана.
Сургалтын эхлэх хугацаа, сургалтад хэрхэн хамрагдах талаар ажлын цагаар /Даваа-Баасан гараг 09.00-18.00 цаг/ Эй Плас интернэйшнл компаний хэрэглэгчийн туслах 89113300 утсаар болон Aplus.mn-руу орж чатаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Таны мэдлэгт:
Distance learning - Зайны сургалт
МХХТ-ын хэрэгсэл (цахим хэрэглэгдэхүүн, радио, телевиз, утас, захидал, компьютер, видео бичлэг) ашиглан зайнаас (нүүр тулан уулзахгүйгээр) олгох сургалтын хэлбэр.
E-Learning - Цахим сургалт
Мэдээлэл, холбоо, харилцааны технологид суурилан мэдлэг, ур чадвар олгоход чиглэсэн бүх хэлбэрийн сургалтын үйл ажиллагаа. Энэ нь танхимын болон бусад хэлбэртэй байж болох бөгөөд зайны болон виртуал сургалтын орчинд хамааруулж болно.
Blended learning - Холимог сургалт
Танхимын сургалтыг (ихэвчлэн интернетэд суурилсан) зайн сургалттай хослуулсан уян хатан арга зүй.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан