Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Амны хаалт хандивлаад өөрийгөө хөгжүүлэх боломжтой цахим сургалтад хамрагдаарай

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран Хот соёлтой бол гоё аяныг дэмжин “Эртэч Монгол” хөтөлбөрийг “Эрүүл Монгол 10.000 маск” уриа дор зохион байгуулж байна.

Үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын үетэй холбогдуулан “Эртэч Монгол” хөтөлбөрийг цахим хэлбэрээр дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж, 9 өдөр 9 багш өглөө бүр сонирхолтой сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Эхний цахим сургалтад 180 залуучууд хамрагдан өөрсдийн зүгээс болон аж ахуйн нэгжийн дэмжлэгтэйгээр 5.000 маскийг цуглуулж, ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд байдаг Яаралтай түргэн тусламжийн төв 103 эмч ажилтнуудад 2.000 ширхэг маск, үлдсэн 3.000 ширхэг амны хаалтыг дүүргүүдийн алслагдсан хороодод амьдарч байгаа хүнд хэцүү амьдралтай айл өрхүүд, хүүхдүүдэд тараалаа.

Энэхүү үйл ажиллагаа дахин үргэлжилж, дөрөвдүгээр сарын 27-оос тавдугаар сарын 05-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн цахим сургалтад

Эерэг хандлага                                                        04 сарын 27-нд

-       Эртэч Монгол хөтөлбөрийн санаачлагч Н.Энхбаатар

07:00 - 08:00

Манлайлал удирдан зохион байгуулах                  04 сарын 28-нд

-       Мобиком, Скайтел ХХК захирал хийсэн туршлагатай CEO номын зохиогч NCS ХХК гүйцэтгэх захирал Д.Болор

07:00 - 08:00

Хувь хүний  Карьер төлөвлөлт                            04 сарын 29-нд

-       “MARS-V”- төслийн хүний нөөцийн захирал  Д.Мөнхнаран 

07:00 - 08:00

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол         04 сарын 30-нд

-       OTZ – эмнэлгийн захирал Э.Орхонтуул

07:00 - 08:00

Санхүүгийн сахилга бат                                        05 сарын 01-нд

-       Хөгжлийн бодлого төлөвлөлтийн зөвлөх Дэйл Карнегийн сургагч багш  Б.Даринчулуун

07:00 - 08:00

Оролдлого                                                            05 сарын 02-нд

-     Гүнтэн брэндийн үүсгэн байгуулагч Ц.Пүрэвхүү

07:00 - 08:00

“Хаврын арьс арчилгаа”                                     05 сарын 03-нд

-       “Orkhon beauty” салоны захирал

07:00 - 08:00

Ой тогтолт                                                            05 сарын 04-нд

-    Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар

07:00- 08:00

Өөртөө итгэх итгэл                                              05 сарын 05-нд

-     Жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр

07:00 - 08:00

Багш нар оролцож өглөө бүрийг шинэ сонирхолтой мэдээллээр эхлүүлэх гэж байна.

Цахим сургалтад хэрхэн хамрагдах вэ?

Та энэхүү мэдээллийг олон нийтэд түгээж өөрийн зүгээс 50 маскийг хандивлаж "Эртэч Монгол" хөтөлбөрийн сургалтад хамрагдах боломжтой.

Таны хандивласан маскийг бид хэрэгцээ шаардлагатай байгаа эмч, цагдаа, цэрэг, онцгой байдлын ажилтнуудад өгөхөөс гадна зорилтод бүлгийн хүүхэд багачууд, айл өрхөд хандивлах болно. Мөн олон улсын боловсрол хөгжлийн төвөөс 10.000 маск аянд хамрагдсан залуучуудаас таван залууг шалгаруулж, Филиппин улсад 50 хувийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан