Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
АНГЛИЙН СУРГУУЛИУД ИРЭХ САРААС НЭЭГДЭНЭ

Ирэх сараас Английн сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөө гарсан байна. Сургуулиуд 6 дугаар сарын 1-ний өдрөөс хичээлээ эхлүүлэх бэлтгэлээ хийж эхлэх ёстой гэж Английн Боловсролын сайд мэдэгджээ. Уг төлөвлөгөөний дагуу 6 дугаар сарын 1-ний өдрөөс ясли, цэцэрлэг, бага сургуулийн бэлтгэл, 1 болон 6 дугаар анги, дунд сургуулийн 10, 12 дугаар ангийн сурагчид хичээлдээ явж эхэлнэ.

Харин Уэльс улс сургуулиудаа 6 дугаар сарын 1-ний өдөр нээхгүй гэдгээ мэдэгдсэн бол Шотланд, Умард Ирландын сургуулиуд ерөөсөө зуны амралтаас өмнө сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхгүй юм байна.

Бага насны хүүхдүүд коронавирусийн халдвараар өвчлөх эрсдэл бага ч гэсэн ирэх сараас сургуулиудыг нээх нь аюулгүй байдлын талаас хэт эрт байгаа талаар Английн багш нарын 9 зөвлөл байр сууриа илэрхийлжээ. Тэд сургуулийг нээх товыг хойшлуулж, багш, сурагчдыг бүрэн шинжилгээнд хамруулахыг шаардсан байна. Гэтэл Засгийн газрын зүгээс маскийг цөөн тохиолдолд, тухайлбал зай барих дэглэм баримтлах боломжгүй үед зүүхийг санал болгосон байна.

Английн Боловсролын газраас гаргасан сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх удирдамжид ангийн сурагчдын тоог цөөрүүлэх, бүлгүүдийг хооронд нь холихгүй байх, сурагчдын завсарлах, үдийн цайнд орох, сургуульдаа ирэх, гэртээ харих цагийг өөр өөр байхаар тохируулах, тогтмол цэвэрлэгээ хийх, нийтээр хэрэглэх зүйлсийн тоог цөөрүүлэх арга хэмжээ авахыг тусгажээ. 

Эх сурвалж:БСШУСЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан