Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
СОЛОНГОСЫН АХЛАХ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ ТҮГШҮҮРТЭЙ БАЙДЛААР ЭХЭЛЖЭЭ

Бүгд Найрамдах Солонгос Улсын ахлах сургуулийн хичээлийг эхлүүлсэн эхний өдөр ахлах сургуулийн 2 сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагдсанаар сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд түгшүүртэй байдалд оржээ.

Ахлах сургуулийн хичээлийн нээлтийг хийхээр товлосон байсан өдөр буюу 5 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 6 цагийн орчимд Инчёон хотын Мижү Холл дүүргийн Инан ахлах сургуулийн 3 дугаар ангийн 2 сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Инчёоны Боловсролын газар Инчёон хотын 5 дүүргийн 66 ахлах сургуулийн сурагчдыг гэрт нь нэн даруй буцаах шийдвэрийг гаргасан байна. Дээр дурдсан 66 ахлах сургуулийн танхимын сургалтыг 2 өдөр үргэлжлүүлэн зохион байгуулж, 5 дугаар сарын 22-ны өдрөөс танхимын сургалтыг хэсэг хугацаанд зогсоож, ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагчдын төгсөлтийн шалгалтыг цахимаар гэрээс нь авах арга хэмжээг авахаар болжээ.

Коронавирусийн халдвар авсан хоёр сурагчийн нэг нь халдварыг фитнес клубээс авсан байх өндөр магадлалтай юм байна. Тэрээр фитнест явсан өдрөө 145 хүнтэй хамт дасгал хийж, 700 орчим хүнтэй харьцсан мэдээ байна.

Эх сурвалж:БСШУСЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан