Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ЭЕШ-д бүртгүүлсэн сурагчид өнөөдрөөс эхлэн суудлын хуваариа хэвлэн авах боломжтой

ЭЕШ-д шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс цахимаар олгож эхэлсэн талаар БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн Хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
2020 онд Улсын хэмжээнд 30902 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Тэгвэл шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д нэвтэрч, өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан “Суудлын хуваарь” хуудсыг хэвлэн авах боломжтой юм. Хуудсан дээр шалгуулагчийн шалгалтын төвд ирэх хугацаа, “нэвтрэх хэсэг”-ийн дугаарыг нарийвчлан заасан байна.
Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан заавар, зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2.0 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдэж байна.
Шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг”-т шалгуулагчдын халууныг хэмжих, гарын ариутгал хийх, биед үзлэг хийх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагааны дараалал, шалгалтын орчинд тавигдах шаардлага, заавар зөвлөмжийг боловсруулан холбогдох газар, хэлтсүүдэд хүргүүлээд байгаа юм.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ Бүртгэлийн хуудас, Суудлын хуваарь, Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/, Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичигтэй ирэх шаардлагатайг санууллаа.

Дүн оноо гаргах, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр бүрээс тусгай цахим хаягаар ”LIVE”-аар мэдээлнэ. Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжтой. Боловсролын үнэлгээний төв нь дүн оноог www.eec.mn цахим хуудсанд байршуулна гэлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцогчид нь мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч байхыг зөвлөж байна. БҮТ албан ёсны мэдээллийг “Элсэгчийн сонин”, www.eec.mn веб сайт, http://help.eec.mn/ цахим зөвлөх, https://www.facebook.com/eec.mn/ пэйж хуудсаар дамжуулан хүргэж байна. Мөн Боловсролын үнэлгээний төвийн 70119498. 75779498 тоот утсаар лавлагаа мэдээлэл авах боломжтой.

1 Сэтгэгдэл
Сайн байна уу, бид таныг жилийн 3% -ийн хүүтэй, 1.500-160.000.000 евро хүртэлх хурдан зээлийг олгох санхүүгийн групп юм. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу: chenetjose254@gmail.com
Хамгийн их уншсан