Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
1 дүгээр ангид орох хүүхдүүдийг 28-ныг дуустал цахимаар бүртгэж байна

 

1 дүгээр ангид орох хүүхдүүдийг 28-ныг дуустал цахимаар бүртгэж байна

2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 1 дүгээр ангид элсэх 6 настнуудыг цахимаар бүртгэж эхлээд байна. Өнөө жил 1 дүгээр ангид элсэх хүүхдүүдийн мэдээллээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахим сан үүсгэжээ.

Эцэг, эх, асран хамгаалагч нар энэ сарын 3-28-ны өдрүүдэд Parent.esis.edu.mn системд мэйл хаягаараа нэвтэрч, хамран сургах тойргийнхоо сургуульд хүүхдээ элсүүлэх хүсэлт илгээж, бүртгүүлнэ. Бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа газраасаа шилжсэн хүүхдийг 8 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд ажлын цагаар элсэх боломжтой сургуульд нь очин, бүртгүүлж болно.

2019-2020 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 15 сургуулийн 1 дүгээр ангид элссэн хүүхдүүдийг анх удаа цахимаар бүртгэсэн юм. Өнөө жилээс нийслэлийн төрийн өмчийн сургуулиуд бүгд 1 дүгээр ангийн сурагчдыг цахимаар бүртгэж байгаа аж.

Нийслэлийн Боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/36 дугаар тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилд хамран сургах тойрог тогтоожээ. Энэ тушаалын дагуу 6 настнуудыг зөвхөн өөрийн харьяаллын сургуульдаа бүртгүүлэх боломжтой.

Өнөө жил 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхдүүдийг 1 дүгээр ангид авна. Хүн амын урьдчилсан статистик мэдээгээр 39439 хүүхэд 1 дүгээр ангид элсэх төлөвтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан