Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ТАНИЛЦ: ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Хүүхдийн сурах үйлийг дэмжиж сурлагын хоцрогдолгүй сургахад бүх талын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, тэдний хөгжил төлөвшил, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх зорилго дэвшүүлж байна. Энэхүү зорилгыг хангах чиглэлээр дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

Танхимын сургалт удаан хугацаагаар зогссоны улмаас хүүхдийн дунд үүсэж болзошгүй түгшүүр, хөгжлийн ялгаатай байдал, сурлагаар хоцрох, сургууль завсардах зэрэг эрсдэлээс сэргийлэх хариу арга хэмжээ авч, тэгш бус байдлыг бууруулах ажлыг хэрэгжүүлж үр дүнг тооцох;

Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх бэлэн байдлыг хангаж, сургалтыг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр хүүхдийн сурах үйл, оролцоог дэмжин тэгш хүртээмжтэй, чанартай зохион байгуулах;

Багш ээлжит хичээлийн бэлтгэлийг сургалтын хэлбэрээс үл хамааран чанартай бэлтгэж, үр дүнтэй хэрэгжүүлэх;

Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцааг суралцагч асуудалд бүтээлчээр хандах, учир шалтгааныг эрэлхийлэх, дүн шинжилгээ хийх, шинэ санаа, шийдэл гаргах, асуудал шийдвэрлэх гэх зэрэг суралцах идэвхтэй үйлийг дэмжсэн арга зүйг хөгжүүлэхэд чиглүүлэх;

Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих, тэдний мэдээлэл харилцаа, холбооны технологийн ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг бүх шатны боловсрол, сургалтын байгууллага тэргүүлэх чиглэлээ болгож, хүний нөөцийг чадавхжуулах, заах аргын нэгдэл, сонирхлын бүлгээр хамтран цахим хичээл, хэрэглэгдэхүүн бэлтгэн туршиж сайжруулах;

Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлын удирдах арга барил, манлайллын ур чадварыг дээшлүүлэх төрөлжсөн сургалтыг үе шаттай хэрэгжүүлэх;

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдад мэргэжлээ зөв сонгох, элсэлтийн нэгдсэн шалгалтад амжилттай бэлтгэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх;

Цэцэрлэг, сургууль бүр үйл ажиллагаандаа өөрийн үнэлгээг хамтын оролцоотой хийж, үр дүнд суурилан хариу арга хэмжээ авах;

Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа, хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжихэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, түншлэлийг өргөжүүлэх.

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан