Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ж.Мягмар:3-5 НАСТАЙ НИЙТ ХҮҮХДИЙН 85.7 ХУВИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА

Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамтай хамтарсан Мэдээллийн цагт өнөөдөр /2020 оны 8 дугаар сарын 26/ Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар оролцож, хичээлийн жилийн бэлтгэл хангах ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

”Хүүхдийн цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг хэрэгжүүлэх арга зам, чиглэл, зөвлөмж өгөх сургалтыг нийт аймаг, дүүрэгт хийж, 10 800 багш, ажилтан оролцуулан зохион байгуулж байна. Сургалтаар өндөржүүлсэн бэлэн байдлын үед бага насны хүүхдийг эрүүл аюулгүй орчинд тусгайлсан түр журмын дор хичээл сургалтыг эхлүүлэхэд халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, түүнд хяналт тавих зэрэг асуудлаар заавар өгөх юм.

Улсын хэмжээнд 3-5 насны 232 435 хүүхэд байгаагаас 2020-2021 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт 1449 (төрийн 923, хувийн 526) цэцэрлэгт 199,181 (орон нутагт 105,526, нийслэлд 93,655) хүүхэд буюу нийт хүүхдийн 85,7 хувийг цэцэрлэгт хамруулахаар байна. Цэцэрлэгийн элсэлт бүртгэл, зохион байгуулалтын ажил үргэлжилж байна.

8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагад мэргэжлийн багшийн хангалт /урьдчилсан төлөв/ улсын хэмжээнд 91,0 хувь байна. Сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлсэн иргэдийн бүртгэлээс авч үзэхэд шаардлагатай байгаа мэргэжлийн багшийн сул оронд ажиллах хүний нөөц хангалттай байна гэсэн төлөв харагдаж байна.

Хүүхдийн цэцэрлэгийн багш ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажил улсын хэмжээнд 78,0 хувьтай байна.

8 дугаар сарын 21-ний байдлаар цэцэрлэгийн 89,0 хувь нь 1-2 удаагийн цэвэрлэгээ ариутгал хийгээд байна. Улсын хэмжээнд мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийг хичээлийн жилийн туршид 3 удаа хийхээр төлөвлөсөн. Энд шаардагдах санхүүжилтийг улсын төсвөөс хариуцна. БШУЯ НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр цэцэрлэгүүддээ гар ариутгагчийн эхний хангалтыг хүргэсэн. Түүнчлэн ЭМЯ-тай хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр цэцэрлэгийн багш, ажилтан, эцэг эх асран хамгаалагч нарт зориулсан зөвлөмжийг боловсруулан хэвлэн хүргэхээр бэлтгэж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан