Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө огцрох өргөдлөө өгөөд АТГ-т шалгуулчих
“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг төвийн бүсийн иргэдэд танилцууллаа
Э.Батшугар:Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Төмөр-Уяагийн Жамбалцэрэнг томиллоо
“ДЭЛХИЙГ МОНГОЛД-МОНГОЛЫГ ДЭЛХИЙД” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: ШИНЭ ТӨМӨР ЗАМААР ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН НҮҮРСИЙГ ТЭЭВЭРЛЭНЭ
Гардан тулааны Азийн аваргаас Монголын баг тамирчид цом хүртлээ
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа
Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна
Тагнуулын ерөнхий газрын даргаар П.Одонбаатарыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар П.Одонбаатарыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томиллоо. П.Одонбаатарыг наймдугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилоод байсан бол өнөөдөр ТЕГ-ын даргаар томилжээ.
Наймдугаар сарын 25-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын дарга, Генерал Д.Гэрэл болон Дэд дарга Б.Энхсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой.
П.Одонбаатар нь
- 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;
- 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;
- 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;
- 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга;
- 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан гэж ТЕГ-аас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























