Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК 90 ОЮУТАНД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО

2020-2021 оны хичээлийн жилд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар болсон 90 оюутан өнөөдөр /2020.10.28/ батламжаа гардан авлаа.

Дээрх оюутнуудын 60 нь Өмнөговь аймгийн харьяат бөгөөд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг авч буй. Тэгвэл үлдсэн 30 оюутан нь улсын хэмжээний их, дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын технологи, геологи, уул уурхайн менежмент, маркшейдер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уурхайн машин тоног төхөөрөмж, уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, агрономи, хөрс судлал, агрохими, ойн инженер, экологи, байгаль хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт, цахилгааны инженерээр суралцаж буй 2-4-р курсын өдрийн ангийн 3.2 болон түүнээс дээш сурлагын голч дүнтэй байх шалгуурыг хангаж тэтгэлэгийн эзэн боллоо.

Эдгээр оюутнуудад батламж гардуулах ёслолын ажиллагаа Боловсрол, шинжлэх ухааны яаманд болж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, МУИС, ШУТИС, ХААИС-ын удирдлагууд, эрдэмтэд оролцов.

Ёслолын ажиллагааны үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ “Эрдэнэс-Тавантолгой компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж уул уурхай, хөдөө аж ахуй, байгалийн ухааны чиглэлээр суралцдаг оюутнуудад тэтгэлэг олгодогт нь талархаж явдгаа илэрхийлье. Олон мянган оюутнуудаас шалгарч энэ тэтгэлэгт хамрагдаж байгаа оюутнуудаараа бахархаж байна. Урьд нь хамрагдсан оюутнуудын сурлагын амжилт нь сайжирч, маш сайн мэргэжилтнүүд болсон” хэмээн онцоллоо.

Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярихдаа “Энэ тэтгэлгийг олгож эхлээд 7 жил болж байна. Ирээдүйн 40-60 жилд Монголын их бүтээн байгуулалт Өмнөговь аймаг, Тавантолгойн ордод өрнөнө. Энэ бүтээн байгуулалтад оролцох залуустаа одооноос хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж үзэж манай хамт олон энэ хөтөлбөрийг эхлүүлэн, хэрэгжүүлж байна. Ирэх жилүүдэд хөтөлбөрийг өргөжүүлж, мөнгөн дүнг нэмэх төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 2013 оноос Өмнөговь аймгийн харьяат оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн бол өнгөрсөн хичээлийн жилээс тэтгэлэгт хөтөлбөрөө үндэсний хэмжээнд зарлан, хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийтдээ 350 орчим оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан