Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ерөнхий сайд 44 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийг нээв
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож багш сурагчдад баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сурагч байхдаа “Есдүгээр сарын 1 бол ерөөсөө бидний баяр” гэж дуулах дуртай байснаа дурсаад одоогоос олон жилийн өмнө гэр хорооллын сургуулийн нэгдүгээр ангид сурахаар энэ бяцхан хүүхдүүд шиг ингээд зогсож байсан. Их сургуулиа төгсөөд багш болсон. Тиймээс би багш, сурагчид та бүхний нэг юм хэмээн ярив.
Монгол Улсын ирээдүйг тодорхойлох энэ салбарт түлхүү анхаарч чанартай боловсролыг эрхэмлэх бодлого барьж ажиллана, үүнийг хэрэгжүүлэхэд багш, сурагч бүрийн идэвх оролцоо хамгийн чухал шүү гэж Ерөнхий сайд захилаа.

Лондонгийн олимпод Монголын тамирчид амжилттай оролцож түүхэндээ анх удаа таван медаль авсан. Нэг хүнд ногдох медалийнхаа тоогоор манай улс дэлхийд долдугаарт жагсаж байна. Энэ амжилтыг урагшлуулах эзэд нь сурагчид, багш нар, эцэг эхчүүд, 44 дүгээр сургуулийнхан та бүгд байгаарай гэж Ерөнхий сайд ерөөгөөд тус сургуулийн хашаанд спортын цогцолбор барьж өгнө гэж амлалаа. Харин сайхан талбайтай болсны дараагаар биеийн тамир, спортоор хичээллэж эрүүл биед саруул ухаан оршино гэдгийг ямагт санаж, хөдөлмөрлөнө гэдэгт найдаж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ.
Нээлтийн ёслолын дараагаар Ерөнхий сайд анги танхимуудтай танилцаж, багш сурагчдад ямар хүндрэл бэрхшээл байгааг асууж асуулаа. Нэг ангид хамрагдах хүүхдийн тоо олон, ялангуяа нэгдүгээр ангийн зургаан настай 40 хүүхэдтэй ажиллахад хүүхэд бүрт хүрч ажилахад хүндрэлтэй, нэг бүлэг шинээр нээхээр төлөвлөсөн ч танхим хүрэлцэхгүй байгаа зэрэг асуудлаа багш нар Засгийн газрын тэргүүнд танилцууллаа.

Энэ жил сургуулиа төгсөх ахлах ангийнхантай уулзахдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэднийг Төрийн ордноор зочлохыг урилаа. “Монголчууд бид төрт ёсны 2200 гаруй жилийн түүхтэй. Залуучууд та нар Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхож, их түүхээ мэдэж, түүгээр бахархаж, омогшиж явах учиртай юм. Ийм агуу түүхтэй улс орны минь ирээдүй та бүхний гарт бий. Тиймээс өөрсдөдөө өндөр шаардлага тавьж, хөдөлмөрлөх учиртай” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг төгсөх ангийнханд зөвлөлөө.
Нийслэлийн 44 дүгээр сургуульд энэ хичээлийн жил 2200 хүүхэд суралцахаас 225 нь зургаан настай, сургуулийн босгоор анх алхаж байгаа бяцхан сурагч, харин 148 нь ирэх хавар сургуулиа төгсөх хүүхдүүд юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож багш сурагчдад баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сурагч байхдаа “Есдүгээр сарын 1 бол ерөөсөө бидний баяр” гэж дуулах дуртай байснаа дурсаад одоогоос олон жилийн өмнө гэр хорооллын сургуулийн нэгдүгээр ангид сурахаар энэ бяцхан хүүхдүүд шиг ингээд зогсож байсан. Их сургуулиа төгсөөд багш болсон. Тиймээс би багш, сурагчид та бүхний нэг юм хэмээн ярив. Монгол Улсын ирээдүйг тодорхойлох энэ салбарт түлхүү анхаарч чанартай боловсролыг эрхэмлэх бодлого барьж ажиллана, үүнийг хэрэгжүүлэхэд багш, сурагч бүрийн идэвх оролцоо хамгийн чухал шүү гэж Ерөнхий сайд захилаа.

0 Сэтгэгдэл