Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ЭМГЭНЭЛ

Бидний журмын нөхөр Боржигон овогт Аюурын Ганболд зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж хүнд гарз тохиолоо.

Боржигон овогт Аюурын Ганболд 1962 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрж 1970–1980 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10  жилийн дунд сургуулийг төгсөж 1980 онд Политехникийн Дээд сургуулийн инженер, эдийн засагчийн ангид элсэн суралцаж 1985 онд  төгссөн юм.

Мөн 1994 -1996 онуудад Удирдлагын хөгжлийн Институт, ХБНГУ, Франц улсад Төрийн захиргааны удирдлага, Өмч хувьчлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлэн суралцаж Техникийн ухааны магистр цолтой болсон билээ.

1985 оноос ажил хөдөлмөрийн гараагаа өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийнхаа  Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны Үнэ чанарын хэлтэст мэргэжилтэнээр эхэлж, улсын байцаагч, төрийн өмчийн хорооны  Өвөрхангай аймаг дахь төлөөлөгч, 2004 оноос Улаанбаатар хотод Зам тээвэр, аялал жуулчлалын яамны харъяа Тээврийн үйлчилгээний газарт салбарын дарга, GMD ХХК-ний зөвлөх, менежер зэрэг ажлуудыг нэр төртэй гүйцэтгэж Төр,  ард түмэндээ өндрөөр үнэлэгдэж  ирсэн билээ.

А.Ганболд Монгол оронд 1989, 1990 онд өрнөж эхэлсэн Ардчилсан хувьсгалын үйл ажиллагаанд биечлэн оролцож Хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг  дээдэлсэн  Чөлөөт зах зээлийн нийгмийн  харилцааг хөгжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан Ардчилсан хувьсгалын анхны партизануудын нэг билээ.

Талийгаачийн хөдөлмөрч хичээнгүй, үнэнч шударга, тусч элэгсэг зан чанар, Ардчиллын төлөө нэгэн үзүүрт мятрашгүй зүтгэл, идэвх санаачилга, өөдрөг үзэл тэмүүлэл, гэгээн дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд орших болно.

 

Монголын Ардчилсан Холбооны Удирдах Зөвлөл

 

 

8 Сэтгэгдэл
ymar charamsaltai um be!!! ,gun emgenel ilerchiilei!
Гэр бүл болон ахдүү нарт нь гүн эмгэнэл илэрхийлье. Сайн хүн байсан даа.Ум сайн амгалан болтугай
ym ma ni badmi hum
Ааа. Гэр бүл үр хүүхэд найз нөхдөд нь гүн харамсал илэрхийлье.
Харамсалтай юм болжээ. Ум ма ни бад мэ хум
Харамсалтай юм болжээ. Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бадми хум
Gun emgenel ilerhiilii
Хамгийн их уншсан