Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Л.Энх-Амгалан: БШУЯ тендерийн яам биш, бүх тендерийг Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө.

“Боловсрол шинжлэх ухааны сайдаар очоод яамны хамт олондоо хамгийн түрүүнд хэлсэн зүйл бол БШУЯ бол тендерийн яам биш шүү, Барилгын яам биш шүү л гэж хэлсэн.

Өнөөдөр хэлсэн үгээ бодитой болгож 2021 оны манай яаманд дээр байгаа бүх хөрөнгө оруулалтын тендерийг Худалдан авах үйл ажиллагааны агентлагт 100 хувь шилжүүлж байна. Бид тендер зарлаад, тендерт цагаа зарцуулах ерөөсөө шаардлага байхгүй.

Цаашдаа барилгын холбоотой асуудлыг барилыг яаманд, дулаан, цахилгаантай холбоотой асуудлыг Эрчим хүчний яаманд хариуцуулах талаар хамтран ажиллана.

Ер нь Боловсролын салбарт байгаа хөрөнгийн менежментийн асуудлыг шинэ шатанд гаргах шаардлагатай байна” гэлээ.

5 Сэтгэгдэл
Маш зөв. Үндсэн ажлаа хийхгүй тендерийн яам болоод олон жил болж байна. Эрүүл мэндийн яам ч ялгаагүй. Ор хоног гэж мөнгө угаасан арга
Зөв эхэлж байна. Дэмжиж байна. Насаараа багш,эрхлэгч намын үүрийн дарга хийсэн тэтгэвэрийн ээждээ төрийн одон олгуулмаар бна. Үнэнчээс 3 жил гаруй хөөцөлдлөө. Болдоггүй...
Ганбаяр хийх ажилгүй болж дээ. Хийе гэхээр боловсрол, шинжлэх ухааныг түй ч мэдэхгүй юм чинь
Зөв л эхэлж бн л даа. Мөн сурах бичгийн олон тендерийг бас болиулах хэрэгтэй. Жил бүр сурах бичиг хэвлүүлж мөнгө завшдаг бүлгүүд бдаг. Жил бүр олон зуун сурах бичиг устгалд оруулдгийг номын санч нар хэлнэ дээ
Маш зөв ажиллаж байна даа.2016 онд эрүүл мэндийн чамны бүх тендерийг худалдан авах ажиллагааны газар руу шилжүүлж баахан теадерчдийг бухимдуулж тэд ийш тийшээ баахан биёиг барьж гүйсэн дээ.
Хамгийн их уншсан