Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УГ СУУРИА ДАХИН ЗӨВ ТАВИХГҮЙ БОЛ УЖИГ САМУУРАЛ АРИЛАХГҮЙ!

Сонгууль хэл ам хэрүүл шуугиантай өнгөрч шинээр өөрчлөлт оруулсан Үндсэн хууль олон түмний эв нэгдэл, хөгжлийн эрмэлзлэлийг хангах бичиг баримт болж чадаагүй нь харагдав. Үзэн ядалт өшөө хорсол түймрийн гал лугаа адил урд урдынхаас илүүтэйгээр дүрэлзэн аслаа.


Улс төрчдөөс хараат бус шүүхийн шинэчлэл хийгдэх боломж бүрдсэнгүй.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтнуудыг шалгах үүрэгтэй хөндлөнгийн хяналтын механизм бүрхэг үлдлээ.
Өөрөөр хэлбэл авилгын торон сүлжээ чивчирсэн хэвээр  хоцорлоо. Яндаж болшгүй далай шиг хорвоод хосгүй сайхан орныхоо жинхэнэ эзэд нь байх хууль эрх зүйн баталгаа газрын хэвлийн баялаг гагцхүү Монголын ард түмний дундын өмч гэдэг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт самуурууллаа. 
Эцэст нь дүгнэж хэлэхэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнөө л 30 жил хэмлэлдсэн дүр зургийг дахин бататгажээ. 
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгөөр дэмий хийрхэн өөрсдийн нэрээ  түүхэнд мөнхлөх гэсэн учраа олоогүй мунхаг улс төрчид гадныхны хүсэн хүлээсэн заалтуудыг санаатай, санамсаргүйгээр оруулсан байж болзошгүй үйлдэл цухалзлаа. 
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдан хэрэгжиж эхэлсний дараах шинэ сонгуулиар бүрдсэн УИХ-ын анхны чуулган дээр Монгол улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд онцгой анхаарал хандуулахгүй өнгөрч боломгүй. Тэрээр ”...Юуны өмнө сонгуулийн систем, аргачлалаа солих шаардлага тулгарч байна. Монгол Ардын нам хоёр сонгууль дараалан сонгогчдын 44 орчим хувийн дэмжлэг хүлээсэн хэрнээ парламентад үнэмлэхүй олонхийн суудал эзэлж байна. Энэ бол системийн гажуудал юм. Сонгогчдын санал, дэмжлэг парламентад тусгалаа олдог тийм шударга, зөв сонгуулийн систем, тогтолцоог хэрэгжүүлэхгүй бол ардчилал хөгжихгүй, мухардах, гажуудах  эрсдэл мөн бидний өмнө тулгараад байна.....
....Хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшигчдийн шалгуур, босгыг өндөрсгөхгүй бол УИХ өөрөө хууль зөрчигчид, уул уурхайн их хэмжээний мөнгөөр сонгогчдын саналыг худалдан авагчид, цагаан захтай гэмт хэрэгтнүүдийн хоргодох байр болох эрсдэлтэй. Нэр дэвшигчдийн боловсрол, түүх намтар гэхээсээ хууль сахидаг, ёс зүйтэй байдалд илүү өндөр шалгуур тавьдаг болох хэрэгтэй...” гэжээ. 
Энэ нь эрх баригчид Үндсэн хуулиар оролдож хуудуутай заалт оруулаад тэр нь тавхан сарын дараа буюу бэх нь хатаж амжаагүй шахам байхдаа тааруухан үр дагавар дагуулж эхэлсэнд халагласан буюу системийн гажиг засагдаагүйг хүлээн зөвшөөрсөн харууслын үг гэдэг нь хэнд ч ойлгогдоно. 
Түүнчлэн шүүхийн шинэчлэлийн талаар Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төсөлтэй өөрийнх нь өргөн барьсан төсөл зарчмын зөрүүтэй, эсрэг тэсрэг байгаагаа “ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ЯВЖ ИРСЭН ЗАМ, ХЭРЭГЛЭЖ ИРСЭН АРГА БАРИЛ, ШИЙДЭЛ, ХИЙЖ ИРСЭН СОНГОЛТ МААНЬ ХАМГИЙН ЗӨВ НЬ МӨН ҮҮ ГЭДГИЙГ УЛСААРАА ЭРГЭЦҮҮЛЖ, ЭРС ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЦАГ ИРЖЭЭ“ хэмээн Монгол улсын Ерөнхийлөгч илэрхийлсэн нь санамсаргүй хэрэг биш болов уу? 
Тэгэхээр одоо Монголчууд  юу хийх вэ? “Олон санаат оргож босож чаддаггүй”, “Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцроно” гэсэн үгийг санаж зөвхөн нэг л асуудалд анхаарлаа төвлөрүүлж хамтарч нэгдэхийн тулд дараах 2 зорилтыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
1. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэгч улс төрийн залилангаар Үндсэн хуулийг тун болхи, хөнгөн гоомой зэрэмдэглэн сэглэж, хярамцагласан байдлыг засахын тулд Үндсэн хуулийн шинэчлэлд бүхэлд нь  системтэй, иж бүрнээр нь, шинжлэх ухааны үндэслэлтэй хандахаас өөр аргагүй боллоо. Нэр төр хөөцөлдөж Үндсэн хуульд халдсан эл байдлыг өөрчлөх ажилд анхаарлаа төвлөрүүлэх нь эхний зорилт мөн. 
2. Хяналт тавьж хариуцлага хүлээлгэх, томилох сонгох үндсэн үүрэгтэй төлөөлөгчид бүхий байнгын бус ажиллагаатай дээд танхимтай, зөвхөн хууль тогтоох үүрэгтэй байнгын парламент бүхий доод танхимтай, Ерөнхийлөгч нь бүх ард түмнээсээ сонгогдон Засгийн газраа тэргүүлж дээд танхимынхаа хяналтад ажилладаг эсхүл парламентын олонхоос Ерөнхий сайдыг дэвшүүлж дээд танхимаар баталгаажуулан хяналтад нь ажилладаг тогтолцооны алийг нь сонгохыг бүх ард түмнээрээ хэлэлцүүлэн санал асуулга явуулах замаар нэг мөр шийдэх нь хямрал цөхрөл, мухардал гажуудлаас гарах үндсэн гарц, гайхамшигт үйл хэрэг, эвлэрэл нэгдэл, дахин сэргэлт  авчрах эхлэл, хөгжил дэвшил мандал бадралын үүд хаалга мөн. 
АИХ-ын депутат, 
УБХ-ын гишүүн асан БААДАЙН ПҮРЭВДОРЖ 
 

1 Сэтгэгдэл
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан