Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭНХРИЙ НАМЫН ИВЭЭЛЭЭР

ЦОГТСАЙХАН

Энд би нам засгийнхаа буянд яаж єсєж бойжсон тухайгаа ярих гэж байна. Ингэж ярихдаа уг нь 1921 онтой харьцуулсан бол их тодорхой байх байлаа. Гэтэл би 21 онд тєрєєгүй байсан болохоор 60-аад онтой харьцуулж яръя.
Нєхєд єє! Би ардын засгийн жилүүдэд маш их хєгжжээ. Одоогоос гучаад жилийн ємнє би бичиг үсгийн боловсролгүй, наад захын соёл мэдэхгүй, харанхуй бүдүүлэг хүүхэд байсан бол єнєєдєр бичиг үсэгтэй кадр ажилтан болсон байна. Би таван настай байхдаа бүтэн хоёр тоосго єргєж  даадаггүй сул дорой, єєрєєр хэлбэл физиологийн хүчин чадлаар доогуур түвшинд байсан бол єнєєдєр найман тоосго дангаараа єргєх хүч чадалтай булчин шєрмєс бүхий кадр ажилтан болсон байна. 1965 онд манай цэцэрлэгийн хамгийн аймаар нь том ангийн Тогоо гэдэг хүү байлаа. Тэр намайг мєн ч их зодсон доо. Одоо би том ангийн Тогоо шиг хүүхэдтэй зодолдвол сүйд хийнэ гэдэг нь ойлгомжтой. Магадгүй миний хүч чадал хэд хэдэн цэцэрлэгийн хүүхэд нийлүүлснээс ч илүү болсон биз ээ. Одоо эдийн засгийн салбарт яаж хєгжсєнєє яръя.
Би эхээс тєрєхдєє чармай нүцгэн тєрсєн бол єнєєдєр ачит нам гэгээн засгийнхаа буянаар хувцастай болсон байна. Тэр бүү хэл нэг ээлжийн костюм, хоёр ээлжийн цамц, гурван ээлжийн оймстой болсныгоо тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Би анх мэндлэхдээ амандаа нэг ч шүдгүй байсан бол нам засгийн ачаар надад 32 цагаан шүд ургасан байна. Би гэдэг бүтэлгүй амьтан энэ сайхан шүдээ арчилж чадахгүй байсаар байгаад дєрвєн сайхан араагаа хорхойд идүүлсэн юм. Гэвч нам засгаас намайг дахин харж үзээд дєрвєн хиймэл шүд хийж єгсєнд би туйлаас баярлаж явдаг юм. Би бүр нялх байхдаа сүүнээс єєр тєрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй, тийм єрєєсгєл ядуу байжээ. Тэгвэл єнєєдєр маш олон тєрлийн хоол унд, бүтээгдэхүүн хэрэглэдэг болсны зэрэгцээ сүү уухаа болих нь дээр гэж үзсэн юм. Үүнийг ч манай нам засаг дэмжээд дэлгүүрт сүү зарахаа бараг болиод байна. Нєхєд єє! Миний амьдрал ардын засгийн жилүүдэд тасралтгүй хєгжсєєр ирлээ.
Мэндэлснээс хойшхи бүтэн 20 жилийн хугацаанд миний эдийн засаг зогсонги байдалд байсан тєдийгүй эцэг эхийн шууд хараат байдалд байсныг энд зориуд хэлмээр байна. Тэгвэл єнєєдєр миний эдийн засаг биеэ даасан тєдийгүй үндэсний минь орлого 600 тєгрєг болж дээшиллээ. Мєн энхрий хайрт нам засгийнхаа ачаар эхнэр авч хоёр хүүхэд тєрүүллээ. Манай гэр бүлийн нэг гишүүнд оногдох мєнгєн орлого 200 тєгрєг байгаа нь Африкийн ширэнгэ, Антарктидын мєсєн дунд амь зогоодог хүмүүсээс даруй хоёр дахин их байгаа юм. Єнгєрснєє єнєє үетэй харьцуулахгүй бол ирээдүй чамайг их буугаар буудна гэж бид боддог.
Нєхєд єє! 25 жилийн ємнє миний өндрийн хэмжээ 80 см байсан бол єнєєдєр 165 см болж єссєн байна. Одоогоос 30 жилийн ємнє надад нэг ч тєрлийн євчин байсангүй. Тэгвэл єнєєдєр гурав, дєрвєн тєрлийн євчнєєр євчилж, жилд нэгээс хоёр удаа эмнэлэгт хэвтэж байгаа “амжилтаар” шинэ зуунаа угтаж байна. Євчний минь онош: Тархи сэтгэхүйн гажуудлаас үүссэн сульдаа. Эцэст нь хэлэхэд, энхрий хайрт намынхаа ивээлээр амьд явж, ингэж та бүхнийхээ ємнє нам засагтаа баярласнаа илэрхийлж байгаадаа би баяртай байна.
1989 он

3 Сэтгэгдэл
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан