Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хүрээлэнгүүд корпораци болж хөгжих ёстой ч өнөөдөр музейн түвшинд ажиллаж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд болон холбогдох албаны хүмүүс Ж.Самбуугийн нэрэмжит Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллав. 60 жилийн түүхтэй энэ хүрээлэн 12 лаборатори, орон нутагт дөрвөн салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Малын биологийн нөөцийг судлах, генофондыг хамгаалах, төрөлжсөн үүлдрийн малын тэжээл норм, жор турших, бэлчээр хадланг зохистой ашиглах, тэжээлийн олон наст ургамлын генфондыг хамгаалах гээд олон чиг үүргийг энэ хүрээлэн  хэрэгжүүлдэг. Энэ хамт олон өнөөдөр 99 патент эзэмшиж байна.

Социализмын үед Монгол Улс тэжээлийн гурван аж ахуйтай байсан бол өнөөдөр зогсонги байдалд оржээ. Манай улс нэг жилд дунджаар 100-150 тонн тэжээлийн үр импортоор авдаг. Гэтэл энэ хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой. Тэжээлийн ургамлын чиглэлээр 12 сорт батлуулж, багсармал, царгасны хорголжин зэрэг олон төрлийн тэжээлийг гарган авчээ. Алийг нь ч тарьж ургуулсан хоёр дахь жилээс ургацаа авах боломжтой юм. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малынхаа үүлдэр угсааг сайжруулах зорилт тавьж хөдөө аж ахуйг тэргүүлэх салбар гэж үзэж байгаа бол судлаачдынхаа нэвтрүүлсэн шинэ бүтээлийг хэрэглээ болгон хэвшүүлэх шаардлагатай байна.  

Мөн тус хүрээлэнгийн эрдэмтэд 2013 онд Альпин үүлдрийн ямааны хуурай сүү хийх технологийг нэвтрүүлжээ. Ямааны сүү нь эхийн хөхний сүүтэй ижил найрлага, бүтэцтэй болохыг дэлхийн эрдэмтэд тогтоосон. Тиймээс энэ технологийг цааш нь хөгжүүлж нярай хүүхдийн нэмэлт бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх боломж байна. Монгол ямаанаас 200-500 грамм сүү сааж байгаа нь гарц муутай гэсэн ойлголт юм. Тиймээс тулман хөхтэй ямааны үүлдэр угсааг сайжруулах байдлаар гарцыг нэмэгдүүлж энэ хэмжээгээрээ хуурай сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж эрдэмтэд тооцжээ.

Монгол ямааны ноолуурын иж бүрэн судалгаа мөн мал аж ахуйн хүрээлэнд байна. 4.5 жил тутамд ямааны нэг үе солигддог. Тиймээс 4.5 жил тутамд ноолуурын чанарын түвшинг тодорхойлж байх шаардлагатай юм. Ноолуурын ширхэг хэрхэн өөрчлөгддөг, энэ нь байгаль цаг ууртай хэрхэн холбогддог болохыг нэг бүрчлэн судалжээ. 1991 оныг 2008 онтой харьцуулахад Монгол ямааны ноолуур 1.5 микроноор бүдүүрч, гарц нь 30 хувь нэмэгдсэн байна. Суурь судалгааг малчид түгээмэл хэрэглэх, энэ үр дүнд суурилж ямааныхаа үүлдэр угсааг сайжруулах боломж байдаг ч төдийлөн ашиглаж мэддэггүй байна.

Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, оюуны бизнесийн цогцолбор болж хөгжих зорилготой энэ хүрээлэнд хийсэн ажил их байна. Харин үүнийгээ бусдад таниулах, хэрэглээ болгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж нь хаалттай байсаар иржээ. Энэ чиглэлд дэмжлэг үзүүлэхээр боллоо. Хүрээлэнгүүд корпораци болж хөгжих ёстой ч өнөөдөр музейн түвшинд ажиллаж байгаа байдлыг бүрэн өөрчлөхөөр ярилцаж төлөвлөлтүүдийг 2 сарын хугацаанд хийх чиглэл өглөө.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан