Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Канзасын Миссуригийн их сургуульд монгол залуус хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг нээлээ

Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Боловсрол, Шинжлэх Ухааны сайд миний бие, Миссуригийн их сургуулийн ректор Женнифер Лундгрентэй Монголын цагаар 06:00 цагт гарын үсэг зурав. Цахимаар зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголын хүүхэд, залуус Канзас хотын Миссуригийн их сургуулийн бизнесийн сургуулийн бакалавр, магистрын сургалтыг дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8500 ам. долларын хөнгөлөлттэйгээр суралцах боломж бүрдэж байна.

Бакалаврын ангид элсэх хүсэлт гаргаж байгаа ЕБС төгсөгчийн дүн хамгийн багадаа 80+ байна. Магистрын хувьд голч дүн 3 байх ёстой. Элсэгч нь TOEFL IBT 79-с дээш, IELTS 6.5 оноотой байна.

Америкийн Нэгдсэн Улсын Кансас хотын Миссуригийн их сургуулийн гадаад оюутны нэг жилийн дундаж төлбөр 24.000 ам.доллар 4 жилийн хугацаанд 96.000 ам. доллар байдаг бол энэ гэрээний хүрээнд Монгол оюутнууд жилд 9900 ам доллар буюу 4 жилийн хугацаанд 39.600 ам доллараар суралцах эрх нээгдэж байна.

Харин магистрын сургалтад хамрагдах оюутнууд бизнесийн сургуульд дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8.500 ам долларын хөнгөлөлттэйгээр суралцах эрхтэй.

Цаашид Боловсрол, Шинжлэх Ухааны яамны зүгээс АШУҮИС-ийг Миссуригийн их сургуультай холбон хос дипломтай төгсгөх хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Канзас хотын Миссуригийн их сургууль нь 1929 онд байгуулагдсан инженер, технологи, шинжлэх ухаан, анагаах ухаан, компьютер зэрэг мэргэжлийн тэргүүлэх чиглэлийн бакалавр, магистрын сургалттай мужийн сургууль бөгөөд өнөөдрийн байдлаар 16000 гаруй оюутан суралцаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан