Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Дэлхийд өрсөлдөхүйц уул уурхайн геотехникийн инженерийг бэлтгэж, лаборатори байгуулна

ШУТИС-ийн уул уурхайн геотехникийн инженерээр төгсөгчид Оюутолгой ХХК болон Рио Тинто компанийн үйл ажиллагаагаа явуулдаг 35 улс дахь гүний уурхайд ажиллах боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар 25 оюутан тус мэргэжлээр суралцаж байна.

ШУТИС-д уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Ийнхүү гэрээ байгуулснаар геотехникийн инженерийн тоог нэмэгдүүлж, чадамжийг дээшлүүлэх, төгсөгчид ажлын байраар хангагдах, дэлхийн түвшний уул уурхайн компанид ажиллах нөхцөл бүрдэхээс гадна уг мэргэжлээр Азийн бусад орноос оюутан элсүүлэн суралцуулах боломжтой болж байгаа юм.

Рио Тинто Монгол, “Оюутолгой” ХХК ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтарч “Уул уурхайн геотехникийн мэргэжилтний чадамжийг дээшлүүлэх төсөл”-ийг 2019-2025 онд хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Харин өнөөдөр уг төсөл их сургууль аж үйлдвэрийн хамтарсан томоохон хэмжээний төсөл болж байгаагаараа онцлогтой.

“Рио Тинто Монгол”, “Оюутолгой” ХХК төсөлд нийт 2.75 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Боловсролын салбарт хийж буй хөрөнгө оруулалтын эхлэл гэдгийг “Рио Тинто”-ийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд онцолсон.

Боловсролын салбарт хийж буй энэхүү хөрөнгө оруулалтыг эрдэс баялгийн салбарын төсөл гэж харахаас илүүтэй Монголын ирээдүйн хөгжилд оруулж буй хувь нэмэр гэж ойлгож байна. Уул уурхайн геотехникийн инженер залуус ирээдүйд чухал үүрэгтэй. Тэднийг бэлтгэж, ур чадварыг дээшлүүлэх, гадны экспертүүдээс туршлага, мэдээллээс суралцах боломж олдохын зэрэгцээ уул уурхайн геотехникийн лаборатори байгуулагдах гэж буйд талархаж байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд хэлэв.   

ШУТИС-д уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, “Рио Тинто Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар гарын үсэг зурж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Рио Тинто” группийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд нар гэрчээр оролцлоо.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан