Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Бидний баатар цагдаа” уран зургийн уралдаан зарлаж байна

Монгол Улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв хамтран "БИДНИЙ БААТАР ЦАГДАА" уран зургийн уралдаан зарлаж байна. 

  1. Зорилго:

Монгол улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан  цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, бахархал, алба хаагчийн ажил үйлс, гавьяа зүтгэлийг хүүхдийн уран бүтээлээр дамжуулан олон нийтэд таниулан сурталчлахад оршино.

Зохион байгуулагч: 

  • Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс
  • Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв

  Бүтээлийн сэдэв:

“Бидний баатар Цагдаа”

Хамрах, хүрээ:

Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид.

Шалгаруулах ангилал, шагнал урамшуулал:

 

Ангилал

Урамшуулал

1-3 анги

Тэргүүн -1, Дэд -1, Гутгаар -1, Тусгай -2

Тэргүүн байр -200.000 төгрөг

Дэд байр - 150.000 төгрөг

Гутгаар байр - 100.000 төгрөг

Тусгай байр -50.000 төгрөг

4-6 анги

Тэргүүн -1, Дэд -1, Гутгаар -1, Тусгай -2

7-9 анги

Тэргүүн -1, Дэд -1, Гутгаар -1, Тусгай -2

10-12 анги

Тэргүүн -1, Дэд -1, Гутгаар -1, Тусгай -2

Дүнг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төв, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн фэйсбүүк цахим хуудаст байршуулж танилцуулна.

  1. Бүтээлд тавигдах шаардлага:
  • Уран зургийн бүтээлийг А3 хэмжээтэй цаасан дээр ирүүлнэ.
  • Бүтээлийн ар талд бүтээлийн нэр, оролцогчийн овог, нэр, нас, хүйс, харьяааймаг, дүүрэг, сургууль болон харилцах утасны дугаарыг бичнэ.
  • Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан бүтээлийг уралдаанд оролцуулахгүй.
  • Цагдаагийн байгууллагын 100 жилийн түүхэн хөгжлийг үзэж судлан бүтээлээ туурвих /Техник хэрэгсэл, үйл ажиллагаа, албаны хувцас гэх мэт онцлогууд/
  • Бүтээлийн баруун доод өнцөгт бүтээлийг зурж дууссан он сар хугацааг бичнэ.
  • Бүтээлийг буцаан олгохгүй.
  • Бүтээл хүлээн авах хугацаа, хаяг:
  • 2021 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийнфэйсбүүк цахим хуудас болон төвийн байранд хүлээн авна.
  • Аймаг, орон нутгаас оролцож буй хүүхдүүд харьяа цагдаагийн газар, хэлтсээр дамжуулан бүтээлээ ирүүлэх боломжтой. 
  • Холбоо барих утасны дугаар: 88444845, 88096555.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан