Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ҮХЦ-ийн дүгнэлтийг батлах санал хураалтад УИХ дахь Ардчилсан намын бүлэг оролцоогүй байна

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураасан байна.

Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гарагт "Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн" гэж үзэн, түдгэлзүүлээд байсан юм. Эдгээр заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн байна. Ингэснээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болжээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг батлах санал хураалтад УИХ дахь Ардчилсан намын бүлэг оролцоогүй байна. 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан