Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир ШУА-ийн эрдэмтэн, судлаачдыг COP17 хурлын талбайд хүлээн авч, хурлын бэлтгэл явцыг танилцуулан, Монгол орны талаас дэвшүүлж буй санаачилга оролцоог онцлон санал солилцов.Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлаа бүрэн хангаж, бага хурлын албан ёсны нээлт болоход ердөө тавхан хоног үлдээд байна.Энэхүү хариуцлагатай бөгөөд чухал цаг үед Та бүхэнтэй шинжлэх ухаан, судалгааны салбарын оролцоо, бидний өмнө нээгдэж буй боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаад талархаж буйгаа Сайд Ц.Сандаг-Очир илэрхийлэв.Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах нь зөвхөн олон улсын томоохон арга хэмжээг эх орондоо хүлээн авч буй хэрэг биш. Энэ бол Монголын шинжлэх ухаан, судалгаа, хуримтлуулсан мэдлэг, туршлагыг олон улсын түвшинд хүргэх, дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Монгол орны онцлогт тулгуурласан шийдэл, сайн туршлагыг дэлхийд таниулах томоохон боломж гэдгийг хэллээ.Дэлхий нийт газрын доройтол, цөлжилт, ган, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг харилцан уялдаатай, улам бүр өсөн нэмэгдэж буй сорилтуудтай тулгарч байна. Эдгээр асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, нотолгоонд суурилсан шийдвэр, салбар хоорондын нягт уялдаа холбоо нэн чухал.Монгол Улс энэ чиглэлээр олон жилийн турш хуримтлуулсан арвин мэдлэг, туршлагатай. Бид одоо “Юу мэдэж байна вэ” гэдгээс “Энэ мэдлэгээ хэрхэн бодит шийдэл, бодит үр дүн болгох вэ” гэсэн дараагийн шатанд шилжих шаардлагатай байгааг онцлон дурдлаа гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: COP17 Mongolia

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан