Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурагчдын зуны амралтыг даваа гарагаас эхлүүлж, хичээл эхлэх хугацааг 08 дугаар сарын 15-наар тогтлоо

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргалаа.

Цар тахлын улмаас сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд буюу ноднин үзэх ёстой нийт хичээлийнхээ 45 орчим хувийг зайнаас судалсан байдаг. Харин энэ хичээлийн жилд 60-68 хувийг теле болон цахим байдлаар хичээллэсэн байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 247040 хүүхэд, ЕБС-д 680837 хүүхэд суралцаж байна. Зайн сургалт урт хугацаагаар үргэлжлэх нь сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялгаатай байдлыг нэмэгдүүлэх, багш сургчдын өдрийн ачааллыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагавартай байгаа учир амралтыг наашлуулахаар хэд хэдэн хувилбар боловсруулсан.

Боловсруулсан саналуудынхаа хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн удирдлагуудын дунд санал асуулга явуулахад багш нарын 72 хувь, эцэг эхчүүдийн 70 хувь нь амралтыг наашлуулах болоод намар эрт хичээллэж эхлэх саналыг дэмжсэн байна. Мөн мэргэжлийн байгууллагууд болон ажил хариуцагчидтай зөвлөсөн болно.

Ингээд 1-3 дугаар ангийн сурагчдыг 2021.05.07-ны өдөр хичээллүүлээд амраах бол 4-12 дугаар ангийн сурагчид 2021.05.14-ний баасан гарагт хичээллээд амарна. 9 дүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой. Харин 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Багш нарын амралтыг 6 сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөж байна.

Амралт эхлэх шийдвэртэй холбоотойгоор улсын болон анги дэвших шалгалтыг өнгөрсөн жилийн нэгэн адилаар цуцалж байна. Гэхдээ шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэх юм. Дүн гаргах аргачлалыг сургууль, багш нарт хүргэж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг ирэх 7 хоногт бид зарлана.

Эрт амарч байгаа учир намар 08 дугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэх ажлыг одооноос зохион байгуулна. Амралтын хугацаанд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, сэтгэл санааг сэргээх зэргээр анхаарал хандуулахыг хүсье

 

 

 

21 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
Ih deed surguuliud hednees hicheelleh we daraa jiliin elsegchid yah we shiidwer baigaa boluu?
Зөв шийдвэр
Зөв шийдвэр
9sarin 1de ormoor bna
Зөв зөв. Намар 8 сард эхлэнэ биз. Интернет хичээл багш, сурагчдыг их ядрааж байна. Миний 2 ач их залхаж байна шүү. Хичэээлийн чанар зохих түвшинд хүрэхгүй байна гэж бодож байна.
зөв шийдвэр байна
5-р сараа дуустал ороол намар 9.1-дээ л орвол зүгээр байна.
9 duugar sard oruulahaar wmaa 8 sard yu gej hicheel orj bh wm
8сард халуун байдаг шүү дээ яаж 8сард хичээллэхийн 9 сардаа орно биздээ ямар тэнэг шийдвэр гаргадаг хүмүүс бэ
Нэгдүгээр ангийн бүртгэл хэдийд вэ
харин тийм ээ 8 сард хичээллэсэн нь зөв гэж бодож байна.
9.1 ni deer ene korono geed gert horigdsoor bgaaf nar sslhi agaart garch chadaagyi odoo neg uvchin zovlon gaighi bolood huduu gadaa agaart gargii geheer hicheel ehellee ene ter geheer yah bolj bnaa
Энэ жил манай хүүхэд юу ч сураагүй хойтон 5-р ангил нь дахиж суулгах уу. Англи хэл бүр байхгүй. Одоо яах юм бэ
9 сарын 1-ээсээ эхэлсэн нь дээр ш дээ. Ид жимс ногоо сүү саалийн үеэр шал дэмий шийдвэр гарч байх юм. ЭЕШ-аа 6 сарын 2, 3, 4, 5нд зохион байгуулж болдоггүй юмуу, хэдэн багш нараа амраахгүй гэсэн шиг хачин хачин хөрсөн дээр буухгүй шийдвэр гаргахаа болиоч ээ. Сонгуулиа 2 хоног хойшлуулах хэрэгтэй. ЭЕШ-аа урагшлуулаач ээ
yun 8.15n be 9.1ndee hicheel oruulahgui 10 honog ch gsn agaar salhind blgaj darhlaag ni demjmeer bna odoo amraad agaer salhind ch garch chadahgui bga bzde
Zunii delger cagt agaar salhind gargah heregtei.
Өвөлжин хаваржин хашсан хүүхдүүдээ зуны 3 сар бүтэн амраах хэрэгтэй, 8 сард хөлсөө цувуулаад хичээллэх үү
Ene jil 6 nastaigaas oroh ymuu 7 nastaigaas oroh ymuu ynz bureernl yrihiin
Ene jil buren bus dund bolovsroliin atestat avah huuhduud yah bilee?
8 sariin 15n bolloo yruusuu bidnii bayrdaa
Хамгийн их уншсан