Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ХААИС-ИЙН ОЮУТНУУД АНУ-ЫН ФЛОРИДАГИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байна. 100 хоногийн хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны яам АНУ-ын 3 их сургуульд Монгол оюутнуудыг хямд зардлаар сургах боломжийг нээлээ. Өчигдөр Монголын цагаар 20:00 цагт Флоридагийн их сургуультай санамж бичиг байгуулж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, тус их сургуулийн судалгааны декан Роб Гилберт нар гарын үсэг зурсан юм. Уг арга хэмжээнд АНУ-ын Конгрессийн гишүүн Камик, гишүүн асан Тед Ёохо, АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр нар оролцлоо.

Санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Хөдөө, аж ахуйн их сургууль, Америкийн Нэгдсэн Улсын Флоридагийн их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Америкийн Нэгдсэн Улсын Флоридагийн их сургууль нь АНУ-ын мэдээлэл болон Дэлхийн тайлан /US News & World Report (USN & WR)/-д АНУ-ын зургаа дахь шилдэг улсын их сургууль гэж нэрлэгдэж, улсын болон хувийн хэвшлийн бүх их дээд сургуулиудын дунд 30-р байранд орж байна. Түүнчлэн тус их сургуулийн багш, төгсөгчдийн дунд нобелийн шагналтан 2, олон тооны Пулитцерийн шагналтан байдаг юм.

Өмнөх хамтын ажиллагааны тухайд гэвэл АНУ-ын Жорж Мейсоны их сургуультай ШУТИС хамтран ажиллахаар болж 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Жорж Мейсоны их сургуульд суралцах оюутнууд 5 мянган долларын хөнгөлөлт эдлэхийн зэрэгцээ суралцаж эхэлсэн хоёр дахь улирлаас 12 хүртэлх мянган долларын хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

Харин хоёр дахь хамтын ажиллагаа Канзас хотын Миссуригийн их сургуультай эхэлсэн бөгөөд ЕБС төгссөн сурагчид хэлний шалгалтаа амжилттай өгч чадвал 8500 долларын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм.

1 Сэтгэгдэл
Энэ сайдын үед боловсролын салбарт салхи орлоо. Таб ерөнхий сайд болоорой. Ерөнхийлөгчийн хэлснээр аргагүй л мөнгөний хор нь гарсан дээр нь сэтгэлээсээ
Хамгийн их уншсан