Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШОХОЙ, БУТАЛСАН ШОХОЙН ЧУЛУУ НИЙЛҮҮЛЭХТУХАЙ ТЕНДЕРТ ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Оюу Толгой (ОТ) нь зэс баяжуулахүйлдвэрт шохой, цахилгаан станцад буталсан шохойн чулуу нийлүүлэхийг сонирхож буй талуудыг эрхэлж буйэсхүл үүсгэн байгуулах шохойнбизнесийн төлөвлөгөөнийхөө талаарх мэдээллийг ирүүлэн Тендерт оролцох сонирхлоо илэрхийлэхийгхүсэж байна.
Оюу Толгой(ОТ)-нбүтээн байгуулалтын ажил дуусч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 2,5 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ.Шохой нь хэд хэдэн өнгөт төмөрлөгийн ашиглалтын чухал бүрэлдэхүүн хэсэг болдог.Оюу Толгойн уурхайн үйл ажиллагаанд шохойг флотаци эсхүл зэсийн хүдрийн флотацаар авах бодис (тунадас үүсгэх) хэлбэрээр ашиглаж, флотацид зохих хэмжээний шүлтийг хадгалах үүрэгтэй. Буталсан шохойн чулууг дотогш цахилгаан станц руу орох нүүрсний конвейерээр дамжуулж, яндангаас гарах аюултай хорт бодисыг арилгах зорилгоор хэрэглэнэ. Төслийн талбайд хүргэххүргэлт, хатуу чанд чанарын хяналт, шалгалт зэрэг нэмэлт үйлчилгээ мөн шаардлагатай.
Оюу Толгой ХХК нь Монголын, ялангуяа Өмнөговь аймгийн,бизнесийн салбарыг дэмжих, хөгжүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд ОТ-н үйлдвэрлэлийн шаардлагуудыг хангах шохой, буталсан шохойн чулууг нийлүүлдэг, эсвэл нийлүүлэх чадвар бүхий компаниудаас мэдээлэл авах хүсэлтэй байна. Хэрэв одоогоор бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж амжаагүй байгаа бол, эдгээр бүтээгдэхүүнийг хэрхэн нийлүүлэхийг зорьж байгаа тухайгаа тодорхойлсон бизнес төлөвлөгөөгөө хүргүүлж, ижил төстэй  үйлчилгээ үзүүлж байсан туршлагынхаа талаар дэлгэрэнгүй бичнэ үү. Энэхүү Мэдээлэл Ирүүлэх Хүсэлт (МИХ)-ийн дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тендерт оролцогчдын жагсаалтыг гаргана.
Ижил төстэй гэрээт ажлуудыг гүйцэтгэж байсан туршлага бүхий компаниудыг RFxBox@ot.mnцахим шуудангын хаяг руу Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн материалаа 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цаг (GMT+8)-аас өмнө илгээх, эсхүл дор дурдсан хаягаар хэвлэмэл материалаа ирүүлэхийг урьж байна.
Оюу Толгой ХХК нь Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны болон бусад бизнесийн ёс зүйн талаархи зарчмуудыг бидний нэгэн адил баримталдаг нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуй нэгж, компаниудыг нийлүүлэгчийн гэрээ хэрэгжүүлэх чадварын үнэлгээнд хамруулах болно.

Тендерийн дэлгэрэнгүйг http://www.ot.mn/mn/procurement/active-tenders хаягаар орж үзнэ үү.
Г. Батбаатар
Моннис Цамхаг, 5-р давхар
Чингисийн өргөн чөлөө-15
Сүхбаатар дүүрэг, 1-р Хороо
Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Утас: 331880 дотуур дугаар 3604
Цахим шуудан: RFxBox@ot.mn
Дутуу бүрдүүлсэн эсхүл тогтоосон хугацаанаас хойш хүргүүлсэн аливаа бичиг баримтыг компани  хүлээн авахгүй байх эрхтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан