Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МоАХ-ны гишүүд МЭДЭГДЭЛ гаргаж, УИХ-ын даргад ШААРДЛАГА хүргүүллээ

Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр өөрийн байрны гадаад цаг үетэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарт болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдэд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв.

Мөн “Намд элсэхгүй бол тендер авч, аж амьдрал нь сайхан болж чаддаггүй нийгэмд бид амьдарч байна.  Намын энэ данхайсан тогтолцоо улс төрийн байдлыг улам дордуулж байна. Цаашлаад Монгол Улсын хөгжлийг урагшлуулах биш ухраах байдалд хүргэж байгааг ард түмэн мэднэ. Намууд хоорондоо сүлбэлдэн эрх ашгаараа нэгдсэн энэ байдал нь улс төрийн тогтолцоог гажуудуулж байна. Тиймээс намуудыг шинэчилж улс төрийн тогтолцоог сайжруулах ёстой гэдэг үүднээс УИХ-ын даргад болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдэд шаардлага хүргүүлж байна” гэлээ.  Мөн энэ үеэр МоАХ-ноос МЭДЭГДЭЛ гаргаснаа сонордуулав.

Мэдэгдлийг МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Хөвсгөл аймгийн МоАХ-ны дарга Б.Болдбаатар уншсан юм.

Тус мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3.4.1-т “Ардчилсан тогтолцооны тулгуур болох улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчиллыг дэмжиж, улс үндэстэн хийгээд нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг нь өндөржүүлнэ”, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 19.3 –д “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцлийг хуулиар тогтооно”  гэж заасан атал УИХ Улс төрийн намын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн батлахгүй байгаа нь туйлын харамсалтай юм.

Өнгөрсөн хугацаанд Монголын улс төрийн орчин асар их бохирдсоноор нийгмийн өнөөгийн тогтолцоо чадавхаа шавхан нэгэнт дампуурсан билээ.

Гол буруутан нь үзэл баримтлал, бүтэц, үйл ажиллагаа үл ялгарах улс төрийн намууд, тэдгээрийн удирдлагыг атгасан олигархи улс төрчид бөгөөд тогтолцооны шинэчлэл хийх үндсэн орон зайг улс төрийн намуудтай холбож эрс алхам хийх нь тулгамдсан амин чухал хэрэгцээ мөн.

Иймийн учир:

НЭГДҮГЭЭРТ: Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт  өөрчлөлтийн Арван есдүгээр зүйлийн “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн  эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалтын үйлчилж эхлэх хугацааг 2021 оны 7 сарын 1 болгож наашлуулах буюу “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг даган мөрдөхөд шилжих журмын тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийг засварлах.

Улс төрийн намууд шинээр эмхлэгдэн зохион байгуулагдах хугацааг 7 жилээр урагшуулснаар үндэсний эрх ашиг хангагдана.

ХОЁРДУГААРТ: “Улс төрийн намын тухай Монгол Улсын хууль”-ийг бүхэлд нь шинэчлэн намыг Дээд шүүх биш Төрийн сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий  Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэх, намуудыг хатуу  гишүүнчлэлгүй болгох, үл хөдлөх хөрөнгө, мөнгөн хадгаламж эзэмшихийг хориглох

ГУРАВДУГААРТ: УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, сонгогч гадаадад явахаас бусад тохиолдолд түр хаягаар санал өгөхийг хатуу хориглох, хэсгийн хорооны тооллогын дүнг нам, эвслийн ажиглагчид дахин тоолж баталгаажуулах  зэрэг өөрчлөлт тус тус оруулах нь цогц шинэчлэл болно гэж БИД албан ёсоор мэдэгдэж байна.

Монголын Ардчилсан Холбоо бүх улс төрийн намуудыг тарааж дахин эмхлэгдэн байгуулагдах хүртэл  бүх хэлбэрээр тэмцэх болно.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

4 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зүгээр л Ман тар....
Зөв шүү бүх намуудыг тарааж нэг гараанаас явах нь шударга явдал болно
Хамгийн их уншсан