Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 25 ЦЭЦЭРЛЭГИЙН 60 БҮЛЭГТ ЭЭЛЖИЙН БАГШ АЖИЛЛАНА


Энэ хичээлийн жил Улаанбаатар хотын хэмжээнд 25 цэцэрлэгийн 60 бүлэгт туршилтаар ээлжийн багш ажиллуулна. Ээлжийн багштай болсноор цэцэрлэгийн эхлэх болох тарах цагийн хуваарьт өөрчлөлт орох юм. Сонгогдсон цэцэрлэгийн хүүхдүүдийг аав ээж нь өглөө 07:00-09:30 цагийн хооронд хүргэж өгөөд орой хүргэж өгсөн цагаас хамааран 17:30-20:00 цагийн хооронд авна. Энэ зохицуулалтын үр дүнд 
✅Замын түгжрэл буурна
✅Цэцэрлэгийн үндсэн багшийн ачааллыг багасгаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ 
✅Аав ээжүүд бүтэн цагаар ажиллах боломж бүрдэнэ

Улаанбаатар хотын замын түгжрэлийн 25 орчим хувь нь хүүхдээ сургууль,цэцэрлэгт хүргэж, авах гэсэн аавч ээжүүдийн хөдөлгөөнөөс үүдэлтэй байдаг. Тиймээс туршилтаар ээлжийн багш ажиллуулах цэцэрлэгийг сонгохдоо 0 зогсолт болдог цэгүүдтэй уялдуулсан юм. 

Хэрэв энэ туршилт амжилттай болвол нийслэлийн хэмжээнд энэ аргачлалыг хэрэгжүүлнэ гэж 146 дугаар цэцэрлэгт ажиллах үеэрээ Ерөнхий сайд онцолсон. Мөн үр дүнг сайжруулахын тулд Боловсрол, шинжлэх ухааны яамтай нийслэлийн засаг даргын тамгын газар нягт хамтрах ёстойг санууллаа. 
Ээлжийн багш нь Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн төгсөх ангийн оюутнууд байна. Тэд үндсэн багшийн ажил дууссаны дараа буюу 16:30-20:00 цагийн хооронд ажиллаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Суралцангаа ажиллах нь дадлагажих боломж, төгсөөд шууд ажлын байртай болох ач холбогдолтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан