Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БОЛОВСРОЛ, АУТСОРСИНГИЙН ТӨВИЙН ШАВЫГ ТАВИЛАА


 
Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийн шав тавих ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Синг нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Энэтхэг улстай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд 864м2 талбай бүхий 10 давхар барилга баригдах бөгөөд 700 гаруй хүнийг ажлын байраар хангах юм. Барилгыг ирэх онд ашиглалтад оруулж, төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд сурталгүй, авлигагүй, цахим засаглалыг бий болгох Засгийн газрын зорилгын хүрээнд хиймэл оюун ухаан, робот, автоматжуулалт, IT, мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг бэлтгэх шаардлагатай байгаа. Аутсорсингийн төв нь үүнд ихээхэн хувь нэмрээ оруулах чухал төсөл гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд онцолсон.

Элчин сайд хоёр улсын хамтарсан энэхүү төслийг хэрэгжүүлснээр цахим Монгол хөтөлбөрт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Мөн тэрбээр IT, аутсорсинг, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр цаашид 16 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж хамтарч ажиллана гэлээ.
 
Төслийн ач холбогдол:

📌  Монгол залуус эх орондоо мэдээлэл харилцаа холбоо, технологийн чиглэлээр 
чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэн дэлхийн зах зээлд гарах боломж бүрдэнэ

📌  Сүүлийн үеийн технологийн мэдлэг, ур чадварын үндэс суурийг Монгол Улсад нэвтрүүлэх

📌  Орчин үеийн мэдээллийн технологийн орчинг ашиглан дэлхийн стандартад нийцсэн боловсрол олгох

📌  Бизнесийн шинэ боломжууд нэмэгдэж, дэлхийн стандартын дагуу ажиллан аутсорсингийн үйлчилгээнээс орлого олох боломжийг бүрдүүлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан