Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Чилхаажав:Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг зарчим хэрэгжихгүй байгаа цагт хэлмэгдүүлэлт байсаар л байна

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэл үзүүлдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр МоАХ-ны УЗ-ийн гишүүн, Улсын Бага хурлын болоод Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, АИХ-ын депутат,  гавъяат хуульч Д.Чилхаажавтай ярилцсанаа хүргэе.

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 25 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байгаа ч хэлмэгдэлт үргэлжилсэн хэвээр байна гэдэг. Энэ талаарх таны бодол?

-Манай улсад хэлмэгдүүлэлт эхлээд 100-аад жил болж байна. Ардын хувьсгал ялсны дараа манай улс Үндсэн хуулиа зохиох, батлах ажилтай нүүр тулсан. Хэд хэдэн төсөл боловсруулагдсан байдаг ч Бодоо тэргүүтэй хүмүүс Хэмжээт эрхт хаант засаглалтай төртэй байя, харин Данзан тэргүүтэй хүмүүс Швейцарь луугаа адил хөгжье, Хөрөнгөтний бүгд найрамдах улс байгуулъя гэсэн санал гаргасан байдаг. Харамсалтай нь тэдний эл санааг коминтерн хүлээн зөвшөөрөөгүй учраас шууд буудан хороосноор улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлсэн түүхтэй.

1924 оны анхдугаар Үндсэн хуульд шар, хар феодлуудыг сонгох, сонгогдох эрхийг хассан заалт оруулж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, нийгмийг бүлэгт хуваасан байдаг юм. Харин 16 жилийн дараа “Хөрөнгөтний бус хөгжлийн замдаа баттай зогслоо” гэдэг дүгнэлт хийгээд, энэ хугацаанд алтан ургийнхан, тайж язгууртан, лам хуварга, Монголын оюуны болоод улс төрийн элитүүдийг устгасан. Сүм хийдүүдийг нурааж, лам нарыг хар болгосон гэх мэтээр хэлмэгдүүлсэн. 1940 оны Үндсэн хууль социалист өмчийг бий болгох чиглэл рүү, өөрөөр хэлбэл хувийн өмч гэдэг зүйлийг байхгүй болгосон гэж хэлж болно. Нүүдэлчин монголчуудын үндсийн үндэс нь мал. Гэтэл малыг нь нийгэмчилж, 1959 онд “Нэгдэлч хөдөлгөөн яллаа” гэж хэлээд эдийн засгийн хэлмэгдүүлсээр байлаа.

-Тэгэхээр Үндсэн хууль маань өөрөө хэлмэгдүүлэлтийн эх үндэс болж байсан гэж ойлгож болох нь?

-Хэлмэгдүүлэлтийн эрхзүйн үндэс болох Монгол Улсын гурван ч Үндсэн хууль гурвуулаа нэг нэг зорилго тавиад тэр нь хэрэгжсэн учраас хэлмэгдүүлэлт явагдсан. 1960 оны Үндсэн хуулинд гэхэд л төрийн дээр намыг гаргаж тавьсан шүү дээ.  Улс төрийн өөр үзэл бодолтой хүмүүсийг бүгдийг нь хэлмэгдүүлж ирсэн. Энэ нь одоо ч үргэлжилсээр байна гэж хэлж болно.

Алтан ургийнхныг устгаснаар төрийн хар хайрцагны бодлого үндсэндээ тасарсан. Энэ хугацаанд 30 гаруй мянган хүн цаазлуулсан байдаг. Энэ мэт хэлмэгдүүлэлт нь Монголын ард түмний, улсын хөгжил цэцэглэлтэд асар муу нөлөө үзүүлж гүн гүнзгий сорви үлдээсэн.

Өнөөг хэр нь манай улс хөл, толгойгоо олохгүй бужигнаж байгаа нь хэлмэгдүүлэлтийн үр дагавар тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаагийн илрэл гэж боддог.

-Ард иргэдээ угсаа гарал, үзэл санаа, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан хилсээр хэрэг тохдог явдал одоо ч амь бөхтэй оршиж байгааг хүндэтгэл үзүүлэхээр ирсэн хүмүүс ам уралдан ярьж байна?

-Хэлмэгдүүлэлт өнөөдөр ч үргэлжилсээр байна. Тухайлбал, боловсролын салбар, тэр дундаа хүүхдүүд хэлмэгдэж байгаагийн жишээ бол цахим сургалт. Үндсэн хуулиар олгогдсон сурах эрх нь хоёр, гурван жил зөрчигдөж хэлмэгдлээ. Энэ эрхээ хүүхдүүд эдэлж чадахгүй байна. Хоёр, гуравдугаар ангийн хүүхдүүдийн дунд уншиж чадахгүй байгаа нь олонхи байна шүү дээ.

Мөн улс төрийн өөр үзэл бодолтой залуусыг хавчин гадуурхаж, ажлаас нь халах, бүр цаашилбал шоронд хийх байдал өнөөдөр ч үргэлжилж байна. Улс төрийн болоод эдийн засгийн, эрүүл мэндийн хэлмэгдүүлэлт үргэлжилж байгааг иргэд алхам тутамдаа харж, сонсож, мэдэрч байгаа болов уу. Уг нь энэ хэлмэгдүүлэлтийн гол баталгаа нь Үндсэн хуулийн цэц гэж Үндсэн хуулийг батлахдаа оруулж өгсөн. Гэвч ҮХЦ маань сүүлийн үед сонгох эрхийг хязгаарласан шийдвэр гаргадаг боллоо. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн сонгогдох эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэнд байгаагүй хачин шийдвэр. Эс үйлдлийг авч хэлэлцсэн. Өмнө нь эс үйлдлийг авч хэлэлцдэггүй байлаа шүү дээ. ҮХЦ-ийн гишүүн байсан хүний хувьд хүний эрхийг, Үндсэн хуулийг хамгаалах ёстой байгууллага маань ийм шийдвэр гаргасанд харамсдаг. Төрийн түүхэнд байгаагүй хачин шийдвэр байсан шүү гэж хэлье.

-Шударга ёс байхгүй цагт хэлмэгдүүлэлт үгүй болно гэж байхгүй л болов уу. Таны бодлоор хэзээ бид энэ их хэлмэгдүүлэлтээс ангижрах бол?

-Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг зарчим хэрэгжихгүй байгаа цагт хэлмэгдүүлэлт байсаар л байна. Яагаад гэвэл жирийн иргэн хэрэг хийвэл эрүүгийн болоод янз бүрийн хариуцлага хүлээдэг. Харин албан тушаалтай, эрх мэдэлтэй хүн хэрэг хийвэл ямар ч шийтгэл хүлээдэггүй. Тэр ч бүү хэл дэвшээд явдаг. Ийм гаж тогтолцоо сүүлийн хэдэн жил манай улсад нүүрлэчихээд байна. Одоо сүүлдээ бүр хуулинд өөрчлөлт оруулаад хулгай хийдэг боллоо. Бусармаг үйлдлүүдээ хуулинд өөрчлөлт оруулж байгаад хийдэг байдал өнөөдөр газар авсан.  Энэ нь хэзээ цэгцрэх вэ гэвэл Монгол улс хоёр танхимтай юм уу, хоёр шатны парламенттай болсон тэр цагт л арилна. Тэрнээс өөрөөр арилах найдлага үндсэндээ байхгүй.

 

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан