Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
ЕБС-иуд “Номын баяр” хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор энэ сард нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Номын баяр” зохион байгуулахаар болжээ. Энэ ажлын хүрээнд “Зөв монгол хүүхэд” төлөвшүүлэх, сурагчдын ном унших хүсэл сонирхлыг өрнүүлэх, ертөнцийн түм буман асуудлаас танин мэдэх чадварыг нь хөгжүүлэн боловсрол олгох гээд олон ажил хийхээр төлөвлөсөн аж.
Тиймээс сургууль тус бүрийг дор бүрнээ сурагч, эцэг эх, иргэдийг өргөнөөр оролцуулсан “Номын баяр”-ын ёслолын ажиллагаа зохион байгуулахыг Нийслэлийн боловсролын газраас үүрэгджээ.
Мөн сургуулийнхаа анги танхимын номын фондыг заавал унших ёстой номоор баяжуулж, бага ангийн суралцагчдад ангидаа ном унших нөхцөл боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах даалгавар өгсөн байна. Сургуулиуд энэ сарын 28 гэхэд хийсэн ажлынхаа үр дүнг дүүргийнхээ Боловсролын хэлтэст тайлагнаад “Номын сайн нөхөр” тэмдгийн болзол хангасан сурагч, багш нараа шалгаруулж Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэх ёстой юм байна. Ямартай ч ирэх сарын 2-нд олон “Номын сайн нөхөр” төрнө гэдэгт зохион байгуулагчид нь итгэл төгс байна билээ.

0 Сэтгэгдэл